Монгол-Оросын хамтарсан III сургууль Ж.Соронзонгийн нэр дээр бүртгэгджээ

Монгол-Оросын хамтарсан III сургууль Ж.Соронзонгийн нэр дээр бүртгэгджээ

БШУ-ны сайдын тушаалаар Орос-Монголын хамтарсан III сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан. Хэдий тушаал гарсан ч тус сургуулийн захирал Ж.Соронзон ажлаа хүлээлгэн өгөхгүй байгаа.  

Уг асуудалтай холбоотойгоор салбарын сайд Л.Энх-Амгалан “Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлсөн. Тэрбээр Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Гэтэл ямар нэгэн байдлаар хамт олноо өдөөн хатгаж байна.

Засгийн газар, БШУ-ны сайдын тушаалыг цаг нь болоогүй байсан гэж аль ч улсын Элчин сайдын яам мэдэгдэл гаргах ёсгүй. Энэ бол Монгол Улсын  тусгаар тогтнолд халдаж буй хамгийн болчимгүй үйлдэл гэж ойлгож байна”

гэж мэдэгдэж байсан бол Ж.Соронзон Оросын шийдвэрийг хүлээж байна гэж мэдэгдэж байсан. Гэтэл Ж.Соронзонгийн нэр дээр тус сургуулийг 2014 онд бүртгэсэн мэдээллийг “Open data”-аас харж болно.  

Тэрбээр мөн “Хамтарсан сургууль ажиллах хугацаанд энэ сургуулийн өмчийг надад хариуцуулж өгсөн. Сайд намайг халчихлаа гээд орхиод явчихаж болохгүй байна. Бүх асуудлаа шийдсэний дараа явна” хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн билээ.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү