Тамгагүй төрийг гаргана гэж хулхидуулсанаа NTV мэдээгүй

Тамгагүй төрийг гаргана гэж хулхидуулсанаа NTV мэдээгүй

Тамгагүй төрийг гаргана гэж хулхидуулсанаа NTV мэдээгүй. Өчигдөр тамгагүй төр жүжгийн 100 дахь тоглолтыг NTV телевизээр шууд дамжуулна гэж маш их сурталчилгаа явуулж олны хүлээлтийг үүсгэсэн.

Өдөр 12 цагаас шууд дамжуулна гэсэн болохоор олон хүн 12 цагаас ажлааа амжуулах үзэхээр хүлээсэн тухайгаа ярьж байгаа юм. Харин 12 цагаас эхэлсэн шууд дамжуулалтаар жүжигчдийн тайзны ард хэрхэн ажилдаг тухай гаргаж эхэлсэн юм.

Мэдээж энэ нь сонирхолтой байсан. Үргэлжлүүлэн уран бүтээлчдийн талаар болон жүжиг бүтэхэд хэрэглэсэн хэрэглэлийн талаар тоон баримтуудыг үзүүлж сонирхолтой байх бүхийл зүйлийг үзүүллээ.

Гэсэн хэдий ч үзэгчдийн талархалыг хүртэж чадсангүй. Учир нь жүжиг үзэх зорилготой байсан хүмүүст мэдээлэл тэр бүр хүрч чадсангүй. Жүжиг хүлээсээр бухимдаж эхэлсэн гэж хэлж болно.

Сонирхолтой сайхан зүйл бэлдсэн ч сурталчилгаанаасаа үзүүлсэн хөтөлбөр нь зөрсөн учраас тар байх. Манайхан болсон хойно хошигнон “Шилдэг онигоо NTV телевиз жүжиг үзүүлэхгүй гэдгийг мэдээгүй” хэмээн инээд хөөр болгоод байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү