Яагаад кесар хагалгаагаар төрөхийг амархан гэж яагаад бодож байваа.

Яагаад кесар хагалгаагаар төрөхийг амархан гэж яагаад бодож байваа.

Өнөөдрөөс л арай хийн өндийж байна. Яагаад кесар хагалгаагаар төрөхийг тийм амар зүйл мэтээр төсөөлж байснаа гайхав. Бунжаагаа өөрөөрөө төрүүлсэн ч төрсний дараах хүндрэл гээчийн улмаас бас доогуур сэтэлгээ хийж оёо тавиулсны улмаас их айхтар өвдөж байснаа санадаг юм.

Гэтэл кесар хагалгаа гэдэг зүйл түүнийг хэд дахин нугалсан мэт хүнд даваа байдаг юм байна. Ер нь тэгээд төрөх замаар ч төрсөн бай, хагалгааны заалтаар ч төрсөн бай эмэгтэй хүн гэдэг ч их л даваа туулах ёстой бдгийм бждээ…

Тэр олон кесараар төрөөд үр хүүхдээ бойжуулж байгаа ээжүүдийг л үнэхээр хайрламаар санагдав. Нээрээ Нара нь Тод Дэлгэц Мед эмнэлэгт Мөнхбаатар эмч дээр хяналтанд орсон юм. Үнэхээр сайн эмч гэдэг үнэн аж.

Хүүхдийн хүй эхэс байрлал эрсдэл гээд маш мундаг оношилдог юм байна. Тэр эрсдлийг урдчилж оношлуулалгүй өөрөөрөө төрөх нэж оролдсон бол ямар эрсдэл үүсэхийг төсөөлөмгүй юм.

Дээр үед шинжлэх ухаан техник хөгжөөгүй үед хүй эхэсийн захад бэхлэгдсэн гэх мэт нарийн зүйлсийг илрүүлж чадаагүйн улмаас нялхсын эндэгдэлд хүргэх ч эрсдэл болдог бж. Харин энэ цагт эсэн мэнд учирч бгаа эх үрсүүд азтай хувьтай юм байна.

Энэ бүхнээр юу хэлэх гэв гэхээр тээлтийн явцын хяналтыг л маш сайн хийлгэж байх учиртай бдг юм бн гэх гээд л… Өө нээрээ Яармагийн 300н ортой эмнэлэг гэдгээрээ ээжүүдийн танил болсон

Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёр ёстой эмч мэргэжилтэн, тоног төхөөрөмж сайтай ёстой нэг Эх, Нярайд ээлтэй сайхан эмнэлэг болжээ. Хөдөө орон нутаг, харъяа дүүрэг гээд байхгүй, их хотын хөл чимээнээс зайдуу сайхан эмнэлэгт эсэн мэнд амаржсандаа талархаад байхаас яалтайв.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү