Алга болсон охинд нэг ч хүн туслаагүй байсан. Охин аав ээжийнхээ дугаарыг мэддэг…

Алга болсон охинд нэг ч хүн туслаагүй байсан. Охин аав ээжийнхээ дугаарыг мэддэг…

Том охин маань машинаас бууж байгаад аав ээжээсээ төөрөөд. Том охин маань 12 настай. Мэдээж аав болсон миний буруу, хараа хяналтаа түр зуур алдахад л охин маань олон хүмүүс дунд төөрчихөж байгаа юм.

Охиноо маш их хайсан, нэлээн удаан хайлаа. Гэхдээ надад бас нэг санаа амарч байсан зүйл нь юу байсан бэ гэхээр: Би өөрийнхөө хүүхдүүдэд хэрэв эцэг эхээсээ алга болох юм бол ийм зарчмуудыг мөрдөөөрэй, яг тэр алга болсон газраа зогсож байгаарай.

Тэгээд хүмүүсээс утсаар яриулаач ээ гээд аав ээжийнхээ дугаарыг заавал цээжлээрэй. Хэрвээ хүн барьж авах гэж оролдох юм бол хамгийн чангаараа орилоорой гэж заадаг. 12 настай охин маань надаас төөрөөд хэсэг хугацаа өнгөрөөд нэлээн айлаа.

Би хайсаар байгаад, залбирч явсаар байгаад охиноо оллоо л доо. Тэгсэн охин маань маш их сэтгэлээр унасан байна. Би охиныхоо ярьсан үгийг сонсоод үнэхээр чихэндээ ч итгэсэнгүй маш их гyтарлаа.

Миний ээж аав хар багаас минь эх оронч байхыг заасан, ясны эх оронч хүн гэж өөрийгөө боддог. Би Монгол эх орондоо ард түмэндээ хайртай. Монгол эр хүний нэрийг өргөж явахыг хүсдэг. Сайн Монгол аав байхыг хичээдэг.

Охин маань юу гэж хэлсэн бэ гэхээр, aлга болчихсон байх үедээ 10-аад хүнээс эгчээ, ахаа надад туслаач ээ, утсаар яриалууч. Би ээж ааваасаа төөрчихлөө гээд гуйсан байгаа юм.

Тийм жоохон охин ээж ааваасаа төөрчихлөө гээд утсаар яриулаач ээ гэж гуйхад, арваад хүнээс асуухад нэг ч хүн миний охины гуйлтыг хүлээж аваад, хүүхэд алга болчихлоо гээд санаа зовоод утсаар бидэнтэй холбогдоод хүүхдийг маань олж өгч тусалсангүй.

Тэгээд хэд хэдэн дэлгүүр лүү ороод утсаар яриулаач гэхэд утсаар яриулж чадахгүй, өө мэдэхгүй мэдэхгүй, нэгж байхгүй, цаашаа цаашаа гээд явцгаасан байгаа юм. Миний охин гуйлга гуйж яваагүй, 12 настай охин ээж ааваасаа алга болчихсон.

Сайхан цэвэрхэн хувцастай царайлаг охин. Тэгээд ингээд гуйхад царайлаг биш, муухай хувцастай байсан ч яадаг юм ямар ч хүүхэд байж болно. Алга болчихлоо ахаа эгчээ туслаач нэг яриулаач гэхэд яриулчих хэмжээний сэтгэлгүй болчихсон байна шүү дээ Монгол хүн.

Монгол ахан дүүс минь яачихаа вэ? Би зөндөө олон хap бapaaн мэдээлэл фэйсбүүкээс уншдаг гэхдээ шэйр хийдэггүй. Нүдээ аниад, шүдээ зуугаад сайхан болгоныг нь л ярихыг хичээдэг. Өнөөдөр өөр дээрээ үзлээ. Үнэхээр элэг эмтэрч өрөвдмөөр санагдаж байна. Зарим Монголчууд маань.

Хэрвээ би өөрөө гүйж гүйж азаар олоогүй байсан бол муу хүмүүстэй таарсан бол яанаа гэж бодохоос л өөрийнхөө хар толгойг шааж байна. Гол зүйл нь юу гэж хэлмээр байна вэ гэхээр аавууддаа, ээжүүдэд үр хүүхдийнхээ хараа хяналтыг ямагт өндөр байлгаарай.

Сонор сэрэмжтэй байгаарай. Үр хүүхдээ бид нар өөрсдөө л хамгаална. Хэнд ч битгий найд гэж хүүхдүүдээ заа. Ер нь хөрш ч бай хэн ч бай. Монгол хүний мөс чанар маань бид нарын эмээ өвөөгийн хэлдэгээр мyyдчихсан байна. Арай ч дээ л гэж халаглаж байна.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү