Ганц зураг авалтад ороод карьер нь төгссөн эмэгтэй…

Ганц зураг авалтад ороод карьер нь төгссөн эмэгтэй…

Японы загвар өмсөгч Эмэгтэй нэгэн рекламны зураг авалтад ороод загварын карьер нь бүрэн төгсжээ. Түүний зураг маш алдартай болж хормын төдийд дэлхий дахинд тархсан юм. Гэхдээ түүний зурагны тайлбар худлаа байсан юм.

Үнэндээ бусдад сайхан харагдахыг тулд эмэгтэй та гоо сайхны хагалгаанд орж өвдөлт мэдрэх хэрэггүй гэсэн утгатай рекламны зураг авалт байжээ. Гэтэл хормын дотор худал тайлбартайгаар дэлхий нийтэд тарж орхисон байна.

Эмэгтэй энэ тухайгаа тайлбар хийлгүй удсан байна. Учир нь түүний амьдрал нэг л өглөө орвонгоороо эргэсэн тул айж сандрахаас өөрийг хийж чадаагүй тухайгаа ярьжээ.

Тэрээр хэлэхдээ: Энэ зураг авалтад орох үед миний загварын карьер эхлээд ердөө хоёрхон жил болж байсан. Зураг авахуулах компани гоо сайхны хагалгааны эсрэг зураг авалтад орох санал тавьсан.

Би өөрөө гоо сайхны хагалгааны эсрэг байдаг хүн учир саналыг зөвшөөрсөн. Ингээд зураг авалтдаа танихгүй бусад хүмүүсийн хамт орсон. Удалгүй зураг тайлбартайгаа цацагдсан ч байдал өөрөөр эргэж орхисон.

Эхэндээ би энэ зүгээр л хүмүүсийн буруу ойлголт гээд нээх тоогоогүй гэтэл дэлхий даяар маш олон хэл дээр тайлбартай цацагдаж эхэлсэн. Би яахаа юу хийхээ мэдэхгүй маш их сэтгэл санааны гутралд орж, дахин загварын ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон хэмээн ярьлаа.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү