Ариунзаяа яамны ажилтануудаа xүчээр алга ташуулжээ

Ариунзаяа яамны ажилтануудаа xүчээр алга ташуулжээ

Хөгжилтэй бас эмгэнэлтэй түүх унших уу та нар Ариунзаяа сайдыг яам нь гаргаж өгч байна гээд л ажилтнууд нь зогсцон нижгэнэтэл алга ташсан бичлэг сошиалаар яваад байсан даа.

Харсан хүн бүхэн доор нь “ямар хөөрхөн юм бээ” гэж комэнт бичээд л… хоёр хоног давалгаалсан даа, сошиалыг Өнөөдөр тус яаманд ажилладаг нэг танилтайгаа таараад юм ярьж бгаад санаандгүй танайхан ямар хөөрхөн юм бэ, гээд нөгөө бичлэгийн талаар сэтгэгдлээ хэлсэн чинь,

анд, “бид нарыг дэд сайд Зулпхар дуудаад, за сайдыг орж ирэхээс өмнө хэдүүлээ нэг биеийн чилээгээ гаргаад 10 минут сайхан алга ташчихья, бүгд суугаа ажил хийгээд ядарсан байх.

Биеэ сайхан хөдөлгөөд дасгал хийнээ гэлээ. За тэгээд л нижгэнэтэл алга ташуулаад л байв. Жигдрэхгүй байхаар нь алив дахиад гэсээр бараг 20-иод минут алга ташуулсан юм.

Тэгсэн мань нөхөр тэр хооронд бичлэг хийчихэж, тэгээд юу ч мэдэхгүй маниусыг хөгжөөн дэмжигчдийн хэсэгт тоглуулчихгүй юу. Манай дэд сайд ажил хийхгүй байж ийм юмандаа сайн. Сэргэлэн гар бий.

Дараа нь сошиалд тавигдсан бичлэгээ харсан чинь маниусын бодит байдлыг эвлүүлээд өөр уур амьсгалтай болгоосон байсан даа… гээд баахан инээдэг байгаа. Анд, дэд сайд бас сайдыг орж ирэхэд “сайдынхаа ажилд амжилт хүсээд дахиад нэг алга ташья” гээд дохихоор нь хүмүүс алга ташсан л даа” гэж

авсан . Хахахаха, өнөөдрийн манай төрийн албаныхан нэг иймэрхүү л байгаа бололтой. /Аан тийн хуулбар шүү. Найзын постыг хуулж тавихдаа зарим үг үсгийн товчлолыг задалж бичсэн болно/


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү