Дүрэмт хувцасны үнэ нэмэгджээ

Дүрэмт хувцасны үнэ нэмэгджээ

Хэрэв 200 мянгаар дүрэмт хувцас авахгүй бол хүүхдийнхээ бүтэн жилийн хувцаслалтад 2 саяыг л байтугайг л зарлагадах хэрэгтэй болох байх даа гэж бодож сууна.

Энгийн хувцаслаад эхэлбэл айл саахалт хүмүүсийн амьдралын чанар ялгарч харагдана. Аав ээжүүд ч яахав ажилдаа яваад мэдрэхгүй. Ангидаа цугласан ядруухан хувцастай хүүхдүүдийн сэтгэл санаа,

өөртөө итгэх итгэл, сурах сонирхол энэ тэр шалаар нэг юм болно шүү дээ. Сургууль соёлоо төгссөн хүмүүс 20, 30 жилийн дараа уулзахдаа дүрэмт хувцасаараа л гоёх юм.

Үнэндээ бол энэ үйлдлийг нь үл тоодог, үнэхээр ойшоодоггүй байв. Сүүлийн хэдэн өдөр харин сурагч үеэс дурсаж үлдэх цөөхөн тод зураглалын нэг яах аргагүй дүрэмт хувцас юм байна гэж бодогдов.

Хэзээ байтлаа хүүхэд сургуульд өмсдөг байсан эрээн мяраан хувцасаа эргэн дурсаж байсийн. Зүгээр л ээжийн хувиар сэтгэгдэл бичсэн юм шүү


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү