Мөнх-Эрдэнэ: Занданшатар найз охиноо ордонд ажиллуулдаг

Мөнх-Эрдэнэ: Занданшатар найз охиноо ордонд ажиллуулдаг

Мөнх-Эрдэнэ сүүлийн үед энд тэнд лайв хийж бужигнуулж явах болсон. Тэрээр төрийн албаны дарга нарын өрөөнд дайрч орж тэднийг эвгүй байдалд оруулж эхэлсэнээс түүний лайвын карьер эхэлсэн гэж хэлж болно.

Түүнийг олон хүн дэмжиж байгаа илэрхийлж байсан. Харин тэрээр сүүлийн үед энд тэнд орилж явдаг лайвчин болж хувирсан. Түүний хэлж байгаа нь үнэн худал эсэх нь мэдэгдэхгүй зүгээр л хүнийг доромжилдог болсон гэхэд болно.

Өчигдөр Мөнх-Эрдэнэ ихэд ууртай ээлжит лайваа хийлээ. Тэрээр: Эрдэнэт үйлдвэроийн дарга нарыг маш муухайгаар харааж байсан бөгөөд эхнэрийг нь дарамталдаг талаар хэллээ.

Эрдэнэтийн дарга нар эхнэрийг нь дарамталж танай нөхөр Мөнх-Эрдэнэ Эрдэнэт үйлдвэрийн талаар лайв хийж хүний нэр төрд халдвал ажлаас нь хална гэж сүрдүүлж байсан талаар хэллээ.

Мөн тэрээр лайваараа нэгэн ноцтой зүйл хэлсэн нь Улсын их хурлын дарга Занданшатар найз охиноо ордонд ажиллуулдаг гэж хэлсэн явдал байлаа. Дарга нар найз охидоо элдэв албан тушаалд томилдог, гишүүд ордонд ажилд оруулж, хажуудаа байлгадаг гэх цуу үг үнэн бололтой.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү