Хөл нь холгосон эмэгтэй эмнэлэгт цэвэрлүүлээд севс болж нac бapлаа

Хөл нь холгосон эмэгтэй эмнэлэгт цэвэрлүүлээд севс болж нac бapлаа

Монголд амьд явах баталгаа алга. Зиа сайхан байцгаана уу. Ёстой барцадтай айхавтар жил байх чинь вээ ккк. 2 долоо хоногийн өмнө зуслан дээрээ ойр зуур юм хийж байгаад долоовор хуруугаа цэврүүтүүлчихэв. Ёстой тоосонгүй. Тэгсэн маргааш нь нэг л биш ээ. Хувилах янзтай.

Тэгэхээр нв эмнэлэг ороод үзүүлсэн чинь нээгээд үзье ээ идээлсэн байж магадгүй гэлээ. Нээлээ. Идээлээгүй юм байна. Аймр ухлаа арай л ухаан алдсангүй. За тэгээд боолгоод нэг өдөр өнгөрөв. Маргааш нь дахиад боолгоод дахиад арай унасангүй. Орой нь 39 хүртэл халуурлаа.

Маргааш нь очлоо дахиад боолоо. Дахиад ухлаа. Халуурнаа л гэж байна. Орой нь дахиад 39 шөнөжин үргэлжиллээ. Өглөө ч халуурсаар. Дахиад очлоо нээг их тоосонгүй халуурнаа л гэнэ. Тэгэхээр нь өөрөө мэдээд цусны шинжилгээ өглөө.

Өө маая жаад бөөр будаа, элэг будаа бүүр тоон үзүүлэлтүүд нь халиад +++ гэж гарвал яахуу. Шууд дотрын эмч дээр очлоо – Бөөр чинь буглах гэж эм уу энэ тэр. Нээрээ тэр эмнэлэг арай шүү глгл гэж… Тэгээд улам халуураад бараг муужрах гээд эхнэр маань сандраад Бөхийн өргөөний дэргэд байдаг нэг эмнэлэгт зүгээр пээс харж байгаад очлоо.

5 дах өдөр 16.30 цаг орчим бараг хааж байсан юм. Очлоо эходлоо элэг 4 хуруу томорсон бөөр бараг зогсоод бгаа муу хаашайн, цөс өтгөрөөд баларсан, нойр булчирхай үрэвсэл нь бүүр хай болчихсон. шууд хэвтүүллээ. Ганц л найдвар байгаа нь дэлүү гэдэг эрхэн томроогүй бна гэнэ. Хэвтлээ халуун дээд цэгтээ шээс гэхээр 30 орчим грам бараг цус гараад бгаам.

шууд бөөн дусал тариа тэр шөнө заза ингээд хөөрхий. Арай залуугаараа чад хийх нь л гэж бодлоо. Арай гэж маргааш боллоо шав шар нүүртэй ккк. За тэгээд бааахн шинжилгээ авлаа. Цусны үжил буюу мануусын мэддэг севс /Сепсис/ болжээ хөөрхий. нөгөө муу хуруугаар чинь Staphylococcus гэдэг нян ороод явчихаж.

Хоруу чанартай эмнэлэгийн багаж орчноос их илэрдэг ёрын нян гэнэ. Эхлээд бөөрнөөс эхлээд бүх эрхтэнг гялс эд бад хийлгээд эцэст нь тархинд хүрээд ума хум. Ердөө л хэдхэн өдөр, бие муутай сахартай, элэгний вирустэй хүнийг хэдхэн цагт л аваад явдаг хөгийн юм тусчээ. За тэгээд цycны ариун чанарын шинжилгээгээр тэр муу новш чинь 20 гаруй антеботикоос ердөө 5-д нь л алуулдаг гай байж таараад. Хэдэн арван литр антеботик хийлгэж байж сая нэг шинжилгээнүүд хэвийн боллоо.

Гэхдээ сар орчим хяналтанд явах юм билээ. Ийм л юм боллоо аймр юм байдын байна. Би хуруунаасаа болж наашаа гарах юмыг эмчээр цаашлуулаад ийм юм боллоо доо. Тэгтэл яг тэр эмнэлэгт найзын маань танил эгч хатигаа xaгалуулаад севс болоод ноднин өнгөрсөн л гэнэ.

Гэхдээ хүн алая гэдэггүй л байх. Гэхдээ та нэг л бишээ ядаж шинжилгээ өгөөдөх гээгүйд нь дургүй хүрээд байгаа юм. Юм юм бодож хэвтэхдээ энэ балайг жаахан судлалаа. Суурь өвчтэй хүн бол тэсдэггүй юм байна. Туфльны хойгуур өсгийгөө холгоод тэр нь севс болоод өнгөрсөн эмэгтэй ч байна.

Ер нь бол эмнэлэгийн орчноос их авдаг бололтой. Ялангуя төрөх үеийн севс буугаагүй л байгаа гнэ. Дээр үед бол ганц пенцлинээрээ үзээд тааруул аз таарахгүй бол дуусдаг л байж. Одоо ч антеботикууд хүчтэй болж. Гэхдээ биднүүс нус гарангуут антеботик идсээр байгаад эмэнд дасалтай болчихсон юм байна гэж бодсон.

Ёстой анхаармаар юм байна шүү . Насаараа л цycaa гаргаж, шалбарч xaлцарч явсан энэ тэр бол түүх төдий юм байна ккк. Анхаарал болгоомтой байцгаарай. Цэврүү урагдалт энэ тэрийг тоохгүй орхиж болдоггүй юм байна. Бас юу юугүй нээлгэж онгойлгох гэхээсээ илүү дархлаагаараа гаднаас нь эмчлэх хэрэгтэй юм байна гэж бодлоо. #copy


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү