Дорнодын тэмцэгчид “петрочайна”-гаас 400 сая төгрөг авч таг боллоо

Дорнодын тэмцэгчид “петрочайна”-гаас 400 сая төгрөг авч таг боллоо

ПЕТРОЧАЙНАгийн эсрэг тэмцэгчид нэртэй хэсэг хүмүүс тус компанийн эсрэг үйл ажиллагаа эхлүүлээд байсан. Үүнтэй холбоотой зарим сэтгүүлчид газар дээр нь очиж ажиллажээ. Гэтэл тэмцэгч хэмээн өөрийгөө нэрлэсэн хүүхний талаар сошиал орчинд нилээд сэвэгдсэн.

Иргэд ч түүнийг үнэхээр тэмцэж байна хэмээн бодсон. Гэтэл үнэн хэрэгтээ үгүй байсан гэдгийг тухайн газар дээр нь ажиллсан Фокус –ийн сэтгүүлч Батцэцэг ил болголоо.

Тухайн хүүхэн тэмцэж байгаа гэсэн боловч ямар ч шаарлага байхгүй, юу шаардаж байгаа нь тодорхойгүй, тэр бүү хэл тэнд ажиллаж байгаа сэтгүүлчдээс нуугдаж, албаны хүмүүстэй уулзахгүй гэж нуугдаж байжээ.

Адилбиш хэмээх хүүхэн нууцаар хийсэн уулзалтынхаа талаар хятадын тал манай шаардлагыг хүлээж авахгүй байна хэмээн гарч иржээ. Гэтэл ямар шаардлага тавьсан талаар тодруулахад өөрөө шаардлагаа мэдэхгүй байжээ.

Адилбиш гэж хүүхний талаар нутгийн иргэд хэлэхдээ: Энэ хүүхэн жил болгон ирж тэмцэгч нэрээр ПЕТРОЧАЙНА компаниас мөнгө авдаг. Энэ жил авдаг мөнгөө авахаар ирсэн.

Мөн түүнийг ард түмнээс хандив цуглуулж залилан хийдэг талаар хэлжээ. Адилбиш өдөр нь ирж тэмцэгч царайлж, шөнө нь буудалд очиж хонодог байна.

Мөн Адилбиш Петрочайна компаниас 400 сая төгрөг авсан гэдэг мэдээлэл олджээ. Одоо энэ хэргийг шалгуулахаар цагдаад өгсөн байгаа бөгөөд түүнийг дууссаны дараа олон нийтэд зарим бичлэгийг ил болгоно гэлээ.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү