Австралид гэр бүлээрээ сурч, ажиллахад ямар байдаг бэ. Яаж явах бэ?

Австралид гэр бүлээрээ сурч, ажиллахад ямар байдаг бэ. Яаж явах бэ?

2015 оны 3 сард Монголоос- Австрали улс руу нөхрийнхөө хамт 3 настай бяцхан охиноо үлдээгээд онгоцонд суух тэр үе миний амьдралын хамгийн хэцүү үе шиг санагдаж байж билээ. Гадаад суралцаж, амьдарна гэж баярлаж байгаа хэдий ч үр хүүхэд эцэг эх, ах, дүү нараасаа холдох тэр мэдрэмж бидний хувьд хамгийн том шалгуур байсан юм.

Тийм ч учраас Австралид ирээд 5- сарын дараа бяцхан охиноо авчирсан юм. Энэ нь гэхдээ давуу тал бас болсон бид хоёр эхний ээлжид Австралид ирж учраа олсны дараагаар охиноо авсан нь хамгийн зөв шийдвэр байсан юм, үгүй бол хүүхэд харах хүн байхгүйгээс эхлүүлээд нэлээдгүй асуудлуудтай мөн тулгардаг.

Хүний нутагт гэр бүлээрээ амьдрах шиг сэтгэлийн амар амгалан хаана ч байхгүй гэдгийг тэр үед л ойлгосон юм. Монголд байх үед Австрали улс гэж сонсохоор яагаад ч юм маш өндөр өртөгтэй, холын мөрөөдөл шиг л санагддаг байсан.

Яг үнэндээ бодит амьдрал дээр хүн бүрт боломж байдаг гэдгийг харж байна. Мэдээж хүн бүрийн амьдралын хэв маяг, зорьсон зорилго, аливаа зүйлийг харах нь өөр учраас хүн бүр өөр өөрийнхөөрөө л хэлэх байх. Бид анх ирэх үед 1-сарын амьдрах зардлаас өөр ямар ч мөнгөгүй ирж билээ,

тухайн үед бид азтай байсан бидний найзууд Сиднейд амьдардаг байсан учраас амьдрах байрыг маань олж ажилд хүртэл оруулж өгсөн нь одоо хүртэл найзууддаа баярлаж явдаг юм. Австралид ирээд эхний 6 сар бол хамгийн хүндхэн сорилтуудтай тулгарсан, шантраад буцмаар санагддаг,

хүүхдээ санаж уйлна, ажил олохгүй гээд асуудлууд ихтэй байж билээ. Ер нь бол миний бодлоор урт хугацааны зорилгоо тодорхойлчихвол Австралид маш олон үүд хаалга нээлттэй гэж хардаг юм. Анх Австралид ирэнгүүтээ

хичээлийн хажуугаар ажил хийх гэж нэлээдгүй хэд хэд удаа оролдож үзсэн нөхөр маань ч ажиллаад, хоёулаа зэрэг ажиллаад яахав мөнгө бол олох боломжтой хэдий ч нэг зүйлийг ойлгосон юм. Яг үнэндээ мөнгө олох нь чухал ч гэсэн ингэж ажиллаад ирчхээр хэтийн зорилго, урт хугацааны зорилтоо мартаж эхэлдэг юм байна лээ.

Хүн яагаад ч хоёр гурван зүйлд анхаарлаа хандуулж бүгдийг нь зохицуулна гэх боломжгүй гэдгийг тэр үед мэдсэн. Тиймдээ ч гэр бүлийн хүн маань надад миний хань л эхлээд Англи хэлээ сайн сурчих харин би ганцаараа ажиллана гэж надад том боломж гаргаж өгсөн нь одоогийн суралцаж мэдсэн бүх зүйлсэд маань хамгийн том зүйл болсон юм.

Ямар төрлийн ажлууд ихэвчлэн олдох вэ? Оюутан 7 хоногт хэдэн цагийн ажиллах эрхтэй байдаг. Мөн Гэр бүлийн гишүүн ажиллах эрхтэй байдаг уу? Цалингийн хамгийн доод хэмжээ хэд байдаг вэ?

-Сидней хот ажил олдох боломжийн хувьд бусад хотуудаас мэдээж давуу байдаг ихэвчлэн анхлан ирж байгаа хүмүүс дээр хэлний бэрхшээлийн асуудал их байдаг учраас ямар ажил хийх нь үүнтэй л их холбоотой болоод явчих юм. Хэлний бэрхшээлтэй бол мэдээж биеийн хүчний ажил л хийх хэрэгтэй болдог.

Үүнд: цэвэрлэгээний ажил, тогооч туслах, барилгын ажил гэх мэт бөгөөд миний зүгээс хэлэхэд аль болох Англи хэлээ Монголдоо суралцаад ирээрэй гэж бүр захимаар байна өөр бусад маш олон төрлийн ажил хийх боломжууд бидэнд байгаа. Олон улсын оюутны визний 8104, 8105 нөхцөлд, оюутан 7 хоногийн 20 цагийн ажиллах эрхтэй бөгөөд нөхөр/эхнэр гэр бүлийн хүн маань мөн 7 хоногийн 20 цаг ажиллах эрхтэй гэж зааж өгсөн байдаг.

Миний хувьд их сургуулийн Англи хэлний бэлтгэлд өглөөний хичээлийн хуваарьтай суралцаж, нөхөр маань ажиллах боломжтой байдаг байсан нь сургалтын төлбөрөө төлнө, байр, бусад зардал гээд бүхий л төлбөрөө төлдөг байсан. Мэдээж 7 хоногт 20 цаг ажиллаад хангалттай хэмжээний цалин авахгүй учраас бэлэн мөнгөөр ажиллах үе ч хүртэл гарна.

Австралид 2020 оны 7- сарын 1-нээс хойш цалингийн доод хэмжээ 1 цагийн AUD19.89 болсон бөгөөд дундаж цалин AUD $22- $25 хооронд байдаг байгаа цалин тогтмол 1- 2 долоо хоногоор өгдөг. Миний хувьд Австрали улсад гэр бүлээрээ ирсэндээ хамгийн ихээр талархаж явдаг зүйлийн нэг бол Австрали улс олон улсын оюутныг бодитоор дэмждэг нь үнэхээр ил тод харагддаг.

Үүнд: Австралид суралцаж байх хугацаанд гэр бүлийн гишүүдээ Австрали руу авчрах бүрэн боломжтой байдаг. Миний хувьд их сургуульд суралцаж байх хугацаанд, гэр бүлийн гишүүд болох нөхөр, охин маань дагалдан визний ангиллаар, миний сургалтын хугацааг дуустал хамт байх эрхтэй виз авдаг нь үнэхээр давуу талтай байсан мөн дээрээс нь нөхөр маань дагалдан виз авч

тэр нь 7 хоногт 20 цаг ажиллах эрхтэйгээс гадна 3 сар хүртэлх сургалтад хамрагдах боломжтой. Магистрын үндсэн ангийн хөтөлбөр эхлэх үед нөхрийн маань ажлын цаг бүтэн цагаар ажиллах боломжтой болдог нь Австралид сургалтын төлбөрөө төлөх боломж бидэнд бас олдсон юм. Оюутны визтэй эцэг эхчүүдийн сургуулийн насны хүүхдүүд сургалтын төлбөрийн хөндөлттэй суралцуулах боломж мөн байдаг

Амьдрах зардал хэд орчим байдаг вэ? Ямар байранд ихэвчлэн амьдрах боломжтой байдаг вэ? Гэр бүлээрээ учраас шууд ирээд байр авч тусдаа гарах бол жаахан асуудалтай байдаг. Ихэвчлэн дөнгөж ирж байгаа Монголчууд гэр бүлүүд маань монгол айлынхаа хажуу өрөө буюу Master bedroom өрөө түрээслэх нь элбэг байдаг. Энэ нь төлбөрийн хувьд AUD 280- 350 Австрали доллар байдаг бөгөөд байршлаас хамаараад үнэ өөр өөр байдаг.

Мэдээж эхлээд байранд орох үед урьдчилгаа барьцаа төлбөр (Bond) гэж өгдөг. Энэ нь хамгийн багадаа 2 долоо хоногийн төлбөр түүн дээрээс 2 долоо хоногийн түрээсийн төлбөрөө төлдөг байгаа тэгэхээр анхлан дөнгөж ирэх гэж байгаа гэр бүлүүд маань хамгийн багадаа 1- 2 сарын байрны төлбөрөө бэлтгээд ирвэл, ирээд ажилд орох, учраа олоход маш их дэмтэй байдаг юм.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү