Сэтгүүлч Б.Отгон: Чадахгүй шүү! Xyлгайчууд аа!!

Сэтгүүлч Б.Отгон: Чадахгүй шүү! Xyлгайчууд аа!!

Сэтгүүлч Б.Отгон: Чадахгүй шүү! Xyлгайчууд аа!! Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэж энэ дээ!!! Xyлгайчууд намайг дapax гэж аргаа барж байна аа. Пэйжийг минь xaкердаж үзлээ, барьж xopих сэжүүр байдаггүй, сүүлдээ ах дүүс, гэр бүлээр минь оролдох юм гэнэ.

Миний ах Хөвсгөл аймагт түүхий эдийн бизнес насаараа эрхэлсэн. Төрд нэг ч өдөр ажиллаж үзээгүй. Малчдын ноос ноолуур, арьс ширийг авсан, өгсөн эхнэр нөхөр хоёрын Хаан банкны дансны мэдээллийг нэгтгээд түүнээ төрөөс авсан тендэр, мөнгө угаасан мэтээр гүтгэжээ.

Малчид голдуу Хаан банкны данс эзэмшинэ. Нэг кг ноолууур авсан, худалдсан мөнгө нэг дансаар хэд эргэлддэгийг түүхий эдийн ченжүүд мэднэ дээ. Манай ахыг Морго нэрээр нь Хөвсгөлийнхөн ихэнхи нь мэднэ.

Өнгөрсөн өвлөөс явуулах гээд чадаагүй гүтгэлгээ видео болгоод, хоолойгоо өөрчилж уншиж энэ тэр. Үнэн баримт байгаа бол яг над шиг нэрээрээ, нүүрээрээ, өөрийн дуу хоолойгоор илчлээд гаргаад ирээч.

Худал гэдэг ийм хүчгүй, өрөвдөлтэй, өөрөө xyлгайч аятай нэр нүүрээ нууж далдаас бувтнахыг хэлдэг юм. Ингэлээ гээд намайг хэзээ ч зогсоож чадахгүй ээ? Том төслүүдийг гацаадаг гэж гvтгэхийг бодоход орд газарт шунасан харийнхантай нийлсэн xyлгайчуудын захиалга.

Гадныхантай нийлж баялгаа цөлмөхөд нь би саад болж байгаа. Шуналдаа дийлдээд vxлээ юу? Би ийм юм хийж, яамдаас мөнгө тендэр горьдож явдаг бол сайд дарга нарын бyлхайг хайр найргүй илчилэх үү? Надтай үзэх гэж байгаа бол надтай л зyypалд.

Хаа байсан Хөвсгөлд буй ах дүүс минь ямар хамаа байна вэ? Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж суугаа Цахим rэмт xэpэгтэй тэмцэх хэлтсийнхэн ийм xyypамч мэдээлэл бэлтгэж, хүн гvтгэж буй хүмүүсийг олж хариуцлага хүлээлгэ.

Цахим rэмт xэpэгтэй тэмцэнэ гэж татвар төлөгчдийн мөнгөнөөс өчнөөн тэрбумыг авч, газар хэлтэс, албад хүртэл байгуулсан биз дээ. Үүнийг илрүүлж чадахгүй бол татан буугдвал таарна. Нугачин дарна гэвэл Нугардаггүй төрсөн хүний үр шүү. Гүтгэх тусам улам гялалзана Гүн шөнийн од мэт гэрэлтнэ Сэтгүүлч Б. Отгон 2022.08.11


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү