Ж.Соронзон: БШУ-ны сайд халах надад хамаагүй…

Ж.Соронзон: БШУ-ны сайд халах надад хамаагүй…

МОХС-ийн захирал Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн тушаал гараад цөөнгүй хоног өнгөрч байгаа ч Ж.Соронзон тус тушаалыг үл тоон ажлаа хүлээлгэн өгөх бодолгүй байсаар байна.

Тэрбээр боловсролын салбарт байх эрхгүй гэдгээ С.Будрагчаа сэтгүүлчийн тухай хэлсэн үйлдлээрээ түмэнд харуулсан бас түүний хийсэн бусармаг зүйлсийг хуулийн дагуу шалгагдаж байгаа гэх боловч тодорхой зүйл харагдахгүй байгаа.

Тэрбээр “Сайдын тушаал гарсан ч миний ажлаа өгөх асуудал хуулийн дагуу явах ёстой. Нэгдүгээрт Оросын талтай зөвшилцөнө, хоёрдугаарт удирдах зөвлөлийн хурлаар орж асуудлыг шийднэ.

Тэрний дараа ажлаа өгөх асуудал яригдах ёстой.” гэлээ.  Мөн тэрбээр “Энэ бол тамга дамжуулж өгчхөөд алга болчих асуудал биш. Манай сургууль бол Оросын холбооны улсын өмч.

Засгийн газрын хоорондын хэлэлцээрт нь ч байгаа, гурван яам хоорондын гэрээнд ч байгаа зүйл. Энэ сургуулийн өмч хөрөнгийг захиран зарцуулах бүх эрхийг надад хүлээлгэн өгсөн.

БШУ-ны сайд халлаа гээд гүйгээд явж чадахгүй. Удирдах зөвлөлөөр бүх асуудал шийдэгдсэний дараа ажлаа хүлээлгэн өгөх эсэхээ шийднэ. Орос-Монголын хооронд яригдах том асуудал” хэмээн хэлэв.

Харин БШУ-ны сайдын хэлснээр энэ сургууль нь Орос улсын өмч биш гэсэн тэгэхээр Ж.Соронзон Л.Энх-Амгалан худлаа хэлсэн гэж бодож байгаа бололтой.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү