Тэр эргэн ирнэ… Улам томроод.

Тэр эргэн ирнэ… Улам томроод.

Монгол Ардын намын шил шилээ дагасан томилгооноос гадна Үндсэн хуулийн цэцийн суудлын төлөөх өрсөлдөөн аль хэдийн эхэлсэн.  Үндсэн хуулийн цэцийн гишүүд МАН-д өрөө төлсөн гэж харахаар гишүүд нь

захилгынх нь дагуу үйлчилж буйд ард иргэд шүүмлжлэлтэй хандаж байна. Түүнчлэн цэцийн гишүүдийг томилохдоо хаалттай, ил тод бус, салбартаа хүлээн зөвшөөрөгдөөгүй нэгнийг томилдог болоод удаж байна. 

Тухайлбал, цэцийн гишүүн Д.Одбаярыг БНСУ-ын иргэний агаарын тээврээр зорчихдоо үйлчлэгч бүсгүйн биед хүрсэн, зохисгүй үйлдэл гаргасан байхад нь олны шүүмжлэлийг үл тоон цэцийн гишүүнээр томилж байв.

Түүний бүрэн эрхийн хугацаа ирэх 11 дүгээр сард дуусна. Түүнийг дахин томилохгүй байх хэмээн МАН дотор яригдаж байна. Тэгэхээр Д.Одбаярын оронд нэг сул суудал гарах тул МАН-аас Ц.Нямдоржийг

явуулна гэсэн яриа эртнээс гараад буй. Энэ нь ч үнэний ортой юм. Ц.Нямдорж зүв зүгээр “Залуустаа амжилт хүсье” гэж хэлээд албан тушаалаа өгөх хүн биш. Энэ талаар эртнээс ярьж байсан аж.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү