Хүргэлтийн үйлчилгээний үнэн төрх…

Хүргэлтийн үйлчилгээний үнэн төрх…

Case 1: Надад нэг хүн цэцэг явуулж л дээ. За хүргэх гэж байна хаана байна гээд л залгав. Тэнд байнаа гэсэн за хэр удах уу дараа нь хаана байх уу гээд л хэд хэдэн удаа ярив. Тэгснээ сүүлдээ машин гардаггүй өдөр юм байна оройхон хүргэе гэв.

Ок гээд л орой ярихаар нь Зайсанд байна гэсэн наанаа хэр удах уу гэхээр нь уднаа гэсэн за гээд утсаа тавьснаа цагийн дараа “манай жолооч тийм хол явахгүй гэнээ” гэсэн мсж ирж байна.

Очоод авья аа гэлтэй нь биш тэгээд л орхив ккк Тэгсэн маргааш өдөр нь нэлээн хэд нь үхсэн цэцэг ирсэн юм даа Уул нь манай Флорагийнхан цэцэг сайтай ч хүргэлт дээрээ анхаармаар санагдсан шүү. Case 2: Шөнө 12 өнгөрөөд найзуудтайгаа хоол захиалтал цагийн дотор очноо гэхээр нь ок гэв.

Тэгсэн бүр шөнийн 3 өнгөрч байхад буюу бүр 2 цаг 30 минутын дараа ирээд хонх дараад хоолоо ав гэж уурлаад сүйд. Найзууд ч хүлээж тэсэхгүй явчихсан. Уучлаарай хүн 2 цаг 30 минут хүлээх байсан бол өөрсдөө хийгээд идчих байсан бишүү?

Ер нь л энэ шөнийн хоол хүргэлтийнхэн их эвгүй харилцаатайн байна лээ. Ахиж ёстой өлссөн ч захиалахгүй, GS25, CU орсон нь хамаагүй дээр санагдсан. Case 3: За бас л нэг хүргэлт гээд ярив. Юуг нь мэдэхгүй байнаа бэлэг юм шиг байна эгч нь хүргэлтийн хүн л гэнэ.

Их дэлгүүр дээр байна гэсэн за гээд ирээд залгахаар нь завгүй байгаад аваагүй эргүүлээд ганцхан минутын дараа залгатал өө явчихлаа орой хүргэе гэнэ. Тэгээд орой ирнэ гэсэн ч 11 өнгөрчихөөр нь мартаад утсаа салгачихаж. Өглөө асаасан чи ямар тоглоомтой хүүхэн бэ мэ би өчнөөн ажилтай завгүй байхад гээд баахан загначихсан.

Тэгээд л айгаад ахиж яриагүй. Юу ч байсан юм мэдээгүй тэр хүн ч хүргэж ирээгүй таг. Case 4: Шөнө харшил хөдлөөд унтаж чаддаггүй /харшилтай хүмүүс ойлгоно доо ямар хэцүүг / Emonos руу залгаад хамрын дусаалга, харшлын эмтэйгээ захисан нэг нойрмог бүсгүй за гээд л захиалга авсан байхгүй.

Хамгийн аймар нь маргааш нь ажлаа амжуулаад явж байтал өдөр 12 цагт Моносын хүргэлт байнаа гээд залгаж байгаам. OMG даралт маралтын эм захисан бол бүр babye болсны дараа л ирэхийн байна л дөө.

Эм гэдэг чинь их чухал бүтээгдэхүүн, Монос ч гэсэн олон хүн ажилладаг их том компани. Чи ахиж ийм алдаа гаргаж олон хүний хүч хөдөлмөр битгий нураагаарай л гэж тэр хүргэлтийн хүнд нь захьсан даа.

Та нарт маань иймэрхүү зүйл тохиолдож байв уу? За тэгээд мэдээж яс цагтаа хүргээд өгдөг, хүргээд ирдэг хариуцлагатай газрууд зөндөө зөндөө. Тэдэнд бол баярладаг даа. Ядаж байхад надад их ч хүргэлт ирэх юм, би ч их юм хүргэлтээр захиалах юм.

Цаана нь ямар ч сайн байгууллага, бүтээгдэхүүн байсан, наана нь утсанд хариулж байгаа, хүргэлт хийж байгаа хүмүүсийнхээ харилцаа хандлагад анхаарч байгаарай хүний нөөцийнхөн, менежер, захирлууд минь ээ


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү