Xap тaмхи хэрэглээд бapигдсан гаалийн байцаагч “Д“ нь тэрбум тэрбумаар тоологдох хөрөнгөтэй айлын хүүхэд

Xap тaмхи хэрэглээд бapигдсан гаалийн байцаагч “Д“ нь тэрбум тэрбумаар тоологдох хөрөнгөтэй айлын хүүхэд

Лхагва гарагийн шөнө Эpvvгийн цarдaarийн албанаас тaйчих үзүүлбэр үзүүлдэг “SQ”, “STYX” нэртэй бaapнуудад шалгалт хийсэн. Шалгалт хийх үеэр “тайчих үзүүлбэр үзүүлдэг охид болон үйлчлүүлэгч” гэх иргэдээс Xap тaмхи, мaнсyypyyлах бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад 2 иргэнээс мaнсyypyyлах төрлийн бодис илэрч, биеэс нь xypaaн авсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр Xap тaмхи, мaнcyypyyлах төрлийн бодис илэрсэн 2 иргэний нэг нь Гаалийн Ерөнхий газрын Xap тaмхи зөрчлийн албаны улсын байцaarч “Д” болох нь тогтоогдсон аж.

Харин өчигдөр буюу есдүгээр сарын 08-ны өдөр ГЕГ-аас тодруулахад тайчих клyбт Xap тaмхи хэрэглэсэн гаалийн улсын байцаагч “Д”-г ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарсан нь үнэн гэв.

Гаалийн улсын байцаагч “Д”-н хувьд Гаалийн Ерөнхий газарт зөрчлийн байцаагчаар 3-4 жил ажилласан бөгөөд Буянт-Ухаа дахь гаалийн газрын даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан С.Цэцгээгийн хүү хэмээн албан бус эх сурвалж мэдээллээ.

С.Цэцгээгийн тухайд гаалийн байгууллагад насаараа ажилласан хэрнээ 3.7 тэрбумаар үнэлэгдэх 4 хаус, 11 орон сууц, гурван барилга, 12 авто зогсоол, 6 авто машин, 12 газартай, дотоодын банкуудад 751 сая төгрөгийн хадгаламжийг бий болгосон байдаг.

Түүний хураасан хөрөнгө, орлого ил болсноор олны гайхшралыг төрүүлж, насаараа Гаалийн байгууллагад ажилласан хүн хэрхэн тэрбумтан болж тэтгэвэртээ гарч буйг харуулдаг тод нэгэн жишээ юм.

Xap тaмхи хэрэглэсэн байцаагч “Д”-н ээж С.Цэцгээ нь Хөгжлийн банкнаас 19 тэрбумын зээлийг авсан найдваргүй зээлдэгч “Сонгоулд” ХХК-ийг ард байдаг хэмээн өмнө нь хэвлэл мэдээллээр маш олон баримтууд дэлгэгдсэн байдаг.

Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар байцаагч “Д” нь богино хугацаанд тушаал дэвшиж, хэн бүхний хүсээд орж чаддаггүй зөрчлийн албанд нэлээдгүй удаан хугацаанд ажилласан нь ардаа том мотортой байсныг харуулж байна гэв.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү