“Хэтэрхий сайн ээж байх гэж хичээх тусам улам дорддог юм шиг санагдсан. Би өөрийгөө хүчээр сайн ээж байлгах гэж хичээсэн…

“Хэтэрхий сайн ээж байх гэж хичээх тусам улам дорддог юм шиг санагдсан. Би өөрийгөө хүчээр сайн ээж байлгах гэж хичээсэн…

Сүүлийн үед “Хэдийн бэ” нэвтрүүлэгт оролцож өөрийн хэв маяг ярианы темпээрээ аль хэдийн олон нийтийн анхаарлыг татаж хайр шүүмжлэлтйг хүртээд байгаа бүсгүйн Choirongoo personal blog хуудсанд өгсөн түүний гайхалтай амьдралын түүнийг та бүхэндээ хүргэж байна. Анх захирлын маань сүй тавилтын парти болоод би солиотой их уусан. Хоёр өдөр шар тайлагдахгүй хана түшиж яваад нэг л биш байхаар нь тестээр үзсэн чинь шарталтаас шууд жирэмсний хордлого залгуулчихсан бсан. Тэрнээс хойш хордлого үргэлжлээд 3н сар өлөн зэлмэн явсан.

Ажлынхаа арын өрөөнд ороод уйлж бсан чинь захирал орж ирээд “Яагаад уйлчихсан юм?” гэхээр нь би “Би өлсөөд байна” гэсэн захирал “Юм идээч, мөнгө байхгүй юм уу?” гэхээр нь “Юу ч идсэн бөөлжөөд байна” гэж уйлаад тэгтлээ хордлогонд орж байлаа. Эхний 3н сар бараг сүүтэй цай ууж л амьдарсан.

Сүүлийн 3н сар метр 60тай хүн чинь аймар том гэдэстэй болсон. Ус маань 1 цагт гараад эмнэлэгт хүргэгдэж байгаан, ус гарчихсан мөртлөө өвдөхгүй, “Ус чинь гараагүй байж яах гэж ирсэн юм” гэхээр нь миний ус гарчихсан шд гэсэн чинь ус нь гарцан мөртлөө ийм том гэдэстэй байгаа юмуу гээд эмч нар шоконд орсон.

12 цагийн үзлэгээр орсон эмч нар энэ хүүхэд нь бараг 4кг юм шиг бна, наадхаа хийсвэрд гээд. Би чинь гүргэр. Би төрөх гэж яаж зовж байгаагаа харуулах гээд нөхрөө төрөхдөө хамт байлгасан юм. Шөнийн 1 цагт ус гарчихсан байгаа шд, маргаашийн 15н цагт төрөхгүй бол хүүхэд бүтнэ. Хийсвэр чинь хэцүү, тэнхрэхдээ удаан, сүү орохгүй, оёдол гээд бөөн асуудал. Би үхэх гэж байж “Би өөрөө чаднаа” гээд орилоод, ядаж байтал савны амсар нээгдэхгүй.

Би яг эцсийн бүх эрүүл ухаан, хүч, жирэмсний сургалтаас сурсан бүх юмаа бодож бгад ганц дүлсэн эмч “Заза бүгдийг нь дууд, энэ хоншоортой төрдөг юм бна, зүтгүүлчихье” гээд. Хоёр хөлний нэг дээр нөхөр дараад, нэг эмч гэдсэн дээр тохойлдоод уг нь Америк кинон дээр гардаг шиг хайрт минь чи чадна гээд гараа атгалцаад нээх гоё романтик төрнө гэж бодсон, насаараа илж таалсан муужгайг нь нөхөртөө 10н хуруу онгойхыг харуулна гэж ерөөсөө бодоогүй юм.

Уг нь хүүхэд толгой нь гарчихвал бие нь гулжиганаад гараад ирдэг юм бналдаа. Тэгсэн аавыгаа дуурайгаад аймар мөртэй хүүхэд, толгой нь гарсан ч мөрөөрөө гацаад. Тэгээд миний доошоогоо хайчилж сэтлэхээс өөр байгаагүй. Цэв цэнкэр царайтай хүүхэд гулжиганад л гараад ирсэн. Би тэр үед өөрийгөө ингээд л үхдэг юм байж гэж л бодоод нөхрийгөө нэг сайн харж авснаа сайн санадаг юм.

Өөрөө аймар жижкэн биетэй байж 4кг 200 хүүхэд төрүүлсэн, эмч нар бүр бөөн баяр. Тийм том хүүхэд бас эрэгтэй мөөмийг аймар иднэ. 2,3н хоног хөхүүлсэн, хөхний толгой хагараад, 2 цаг тутам хөхүүлэх ёстой шд тэгэх болгонд яг хөхний толгойн дээр зүү шивж байгаа юм шиг өвдөнө. 2 цаг тутам тэгж өвдөхөөс өөр аргагүй, нулимсаа гоожуулаад л хөхүүлээд бдаг байлаа. Төрөхийн өвдөлт бараг сүүл рүүгээ юу ч биш юм шиг санагдаж байгаа юм чинь. Тэрний дараа бүх юм галзуурмаар, хүүхэдтэй болвол хэзээ ч унтахгүй шд, 2 сар бол огт унтахгүй.

Нөхөр дандаа хамт сэрдэг бсан ч гэлээ намайг сахиж суулаа гээд ч яахавдээ гээд би сүүлдээ чи унтаж бай л гэдэг болсон. бсан,оюутан байхдаа ч зуны амралт, хагас бүтэнсайнаар ажилладаг. Ээж хүүхэд хэд хоног харахдаа жаахан уйлагнангуут нь түргэн бүр 2,3н удаа дуудаж зүв зүгээр байгаа хүүхдийг эмнэлэг рүү явуулаад, над дээр зорьж гэрт ирж уулздаг ганц найз маань ирэх болгондоо хоол хийж өгч бна уу хүүхэддээ иш хөөрхийдөө эвий эвий гээд л зүв зүгээр аав ээжтэйгээ бойжиж байгаа хүүхдийг өрөвдөөд ч байгаа юм шиг, нөхөр ч жирэмсэн байх хугацаанд бас хүүхдийг 7,8н сар хүртэл нь намайг өчнөөн анхаарч халамжилсан, ажилдаа орох хэрэгтэй аль алиныг нь амжуулах гээд стрессдэхээр нь би дагаж стрессдээд Би тус нэмэр болж чадахгүй байгаад надад уурлаад бгаа юм байхдаа гэж эмзэглээд.

Энэ бүхэн нийлээд чи муу ээж, чи муу ээж гэж бгам шиг санагдаад нэг өдөр л нөхөртэйгөө муудалцаад тэсэрсэн. Жирэмсэн байхад бүх хүн намайг тойглодог бсанаа төрсний дараа бүх хүн хүүхдийг гэнгүүтээ надруу тэгж байгаа нь хэцүү санагдаж бгаа юм чинь. Нэг өдөр миний аягүй лаг гэж боддог бсан үс буддаг эгч надруу чат бичээд Чи үсээ будуулах уу? гэхээр нь би зүгээр л юу ч бодохгүй Тэгье гээд очоод үсээ ягаанаар будуулаад тайруулчихаж байгаа юм. Шал өөр мэдрэмж

Тэгээд ажлын шинэ жил ч болж бсан, эхлээд би яах уу гэж эргэлзэж бсанаа үсээ гоё болгочихсон болохоор орохоор болоод ерөөсөө уудаггүй бсан хүн чинь тэр өдөр ажлынхан шахахад дургүй бдаг бсан ч огт дургүйцэхгүй уугаад, зөөгч нэг стаканыг аваад явахад бүр нэхэж байгаад 2 стакан авч үлдээд вино, шампааск зэрэг уугаад. Тэгэхэд л би энэ сэтгэл зүйн бдал гайгүй болсныг ойлгосон юм.

Тэр өдөр нөхөр минь хүүхдээ хараад ардаас нэг ч залгаагүй. Хэтэрхий сайн ээж байх гэж хичээх тусам улам дорддог юм шиг санагдсан. Би өөрийгөө хүчээр сайн ээж байлгах гэж хичээсэн, өдөр болгон нөхөртөө янз бүрийн хоол хийж өгнө, өглөөний цай бэлдэнэ, турахыг хүссэн болохоор өөртөө тусдаа цай бэлдэнэ, нохойндоо бантанг нь, хүүхэддээ хоолыг нь хийж өгнө.

4н хоол хийж байхад дахиад л оройн хоол хийх цаг болно. Хажуугаар нь бас гэрээ цэвэрлэнэ, өдөрт 3н удаа хувцсаа солих шаардлага гарна хүүхэд цамцан дээр гулгиж барихаар. Би амьхандаа өөрийгөө маш сайн ээж бна гэж бодоод л бсан, тэгэх тусмаа би аймар муухай ааштай болж бсан. 3н сар би яг төгс байх гэж хичээсэн, нэг юм муухай болонгуут л тэр дор нь цэвэрлээд л, тэгээд би хэзээ ч амжилт олоогүй хичээх тусмаа л улам стрессдээд бсан.

Нөхөр маань үүнийг яг ойлгоод “За чи ажилдаа ор, чи яв, гарах л юм байвал гарч бай” гэсэн. 2уулаа өглөө гараад орой нь нэгнийгээ санаж уулзаж байя гэж ярилцсан. Тэгээд бид гэрийхэнтэйгээ ярилцаад хүүхэд харах өдрүүдээ зохицуулаад би ажилдаа орсон. Ажлаа тараад хүүхдээ аймар санаж гэртээ ороод л, гялс нөхөртөө хоол хийж өгөөд амраад л байж бдаг болсон. Амралтын өдөр гэрээ цэвэрлэнэ, 3н хоног гэр муухай л бна биздээ яадаг юм.

Өглөө ажилруугаа гарахдаа нүдээ гоё будаад ч юмуу гоё хувцас өмсөхөөрөө ч юмуу нөхрөөсөө Хайраа би ямар харагдаж бна гээд асууна, нөхөр маань “Аймар гоё харагдаж бна” гээд тэгээл би гэрээсээ аймар гоё гарна. Өөртөө итгэлтэй, эрчүүл ихтэй газар ажиллахаар мэдээж зарим эрчүүд өднө. Би энэ залууг дагаад явчихая гэж огт бодохгүй шд, яагаад гэвэл өглөө нөхөр гоё гаргасан, би угаасаа л гоё.

Тэгээд гэртээ 8,9н цаг ажиллачихаад ирээд хоолоо хийхдээ Би гэрийн авгай болохоороо хоол хийж бна гэж биш, Би гоё хүүхэн би хоолоо ч гэсэн гоё хийдэг, би бүх талаараа пэрфэкт гэж гоёоор боддог болчихдог юм бналээ. Манай нөхөр 7н хоногийн талд нь хоол хийнэ, би талд нь хоол хийнэ. Өөрийгөө орхигдуулалгүй хайрлаад, хариуцлагаа хуваалцаад ирэхээр бүх л юм сайхан болдог юм бналээ.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү