Дэлгэрмөрөн алдсан утсаа өндөр үнээр авна

Дэлгэрмөрөн алдсан утсаа өндөр үнээр авна

МУСТА, Дуучин Т.Дэлгэрмөрөн сүүлийн үед гэр бүлийн маргаанаа цахим хуудаснаа дэлгэж, өөрийн амьдралд учраад буй олон бэрхшээлийг Монголын ард түмэнд нууж хаалгүй ил ярьж хэлдэг.

Өдгөө гурван охины эцэг болсон тэрбээр өнгөрсөн өдрүүдэд Хөвсгөл, Өвөрхангайн аймгуудаар аялж, амарч, найр наадамд оролцсон. Тэгвэл тэрбээр өнөөдөр гар утсаа урт гартнуудад алджээ.

Энэ тухайгаа цахим хуудаснаа онцлоод, үнэ цэнэтэй дурсамж дүүрэн гэрэл зурагнуудтай гар утсаа эргүүлэн авахын тулд мөнгө зоос хайрлахгүй гэдгээ амалсан байна.

Тэрбээр “Алдрай хөөрхөн үрсийнхээ зурагтай хамаг чухал утсаа бусдын гарт алдчихсаан. Асаагаад зургийг минь олж хараад, авчраад өгвөл амин үрсийнхээ нялхаас эхлээд аавын ачийг үзсэн бүх дурсамжууд минь тэнд хадгалаастай байлаа.

Ашиглаж чадахгүй тэр дурсамж бүхий утасныхаа би зоос хайрлахгүй ээ. Эргүүлээд өгөөрэй. Аав хүний баяр үүнээс өөр юу байхав дээ гэж” хэмээн бичсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү