Ж.СОРОНЗОН БШУЯ-НЫ АЖЛЫН ХЭСГИЙГ ОРУУЛСАНГҮЙ

Ж.СОРОНЗОН БШУЯ-НЫ АЖЛЫН ХЭСГИЙГ ОРУУЛСАНГҮЙ

Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх тушаалыг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн долоо хоногт гаргасан. Гэсэн ч тус асуудалтай холбогдуулан

ОХУ-аас Монгол улсад суух элчин сайдын яамнаас өнгөрөгч баасан гарагт “Монгол тал дээрх шийдвэрийг гаргахдаа Оросын талд мэдэгдэх ёстой. Хоёр тал харилцан асуудалд хандах дүрэмтэй.

Уг дүрэмд Монголын талаас сургуулийн захирлыг сонгоно, гэхдээ ажлаас чөлөөлөх шийдвэрийг дангаараа гаргахгүй, заавал хоёр тал зөвлөлдөнө” гэх агуулгатай мэдэгдэл гаргасан.

Дээрх асуудалтaй холбогдуулан БШУ-ы сайд Л.Энх-Амгалан: Орос сургуулийн асан Ж. Соронзон захирал Монгол улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Монгол улсын засгийн газрын тэр дундаа Боловсрол шинжлэх

ухааны сайдын тушаалыг үгүйсгэсэн мэдэгдлийг аль ч улсын Элчин сайд гаргах ёсгүй. Энэ бол Монгол улсын тусгаар тогтнолд халдаж байгаа хамгийн болчимгүй үйлдэл. Үүн дээр Гадаад харилцааны яамнаас нот бичиг гаргах байх” хэмээн мэдэгдсэн юм.

Засгийн газар шийдвэр гаргаж, сайдын тушаал гарсан ч Ж.Соронзон БШУ-ы яамнаас ажил хүлээлцэхээр очсон ажлын хэсгийнхийг хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байна хэмээн оруулахгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү