Д.Дагвадоржын приустэй хүнд үйлчилдэггүй “Аса Ланд” тансаг амралтын газар…

Д.Дагвадоржын приустэй хүнд үйлчилдэггүй “Аса Ланд” тансаг амралтын газар…

Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмогийн 68 их аварга, Асашёорюү Д.Дагвадорж саяхан “Аса ланд” тансаг зэрэглэлийн жуулчны баазыг барьж ашилалтад оруулжээ. 

Улаанбаатар хотоос 370 км зайд байрлах “Аса Ланд” амралтын газар нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Орхон голын хөвөөнд байрладаг юм байна.

Нэг ээлжиндээ 180-240 хүн хүлээж авах хүчин чадалтай бөгөөд Канад хаус 72 өрөө, модерн загварын люкс гэр 21, бүх өрөө ТОТО брэндийн 00 душ, эйр кондишнтэй ажээ. 

Монгол ахуй, өв соёл уламжлалыг шингээсэн хийцтэй энэхүү амралтын газар нь муухан зочид буудлаас илүү үйлчилгээний соёлтой ажээ. Уг газар нь приустэй хүнд үйлчилдэггүй гэнэ лээ.  

Ингээд харахнээ нисдэг тэрэг ч бууж, өөр зэрэглэлийн машинууд ч очдог юм чинь арга ч үгүй бололтой. Кофe 19 000 төгрөгөөс дээш, хоол 39000 төгрөгөөс эхэлдэг гэнэлээ.

Аса аваргын хувьд өмнө нь циркэд яг амьд шар айрагны үйлдвэрийг нь оруулж ирэн тансаг нээлт хийсэн ч удалгүй хаалгаа барьсан юм.  Дашрамд дурдахад Аса аварга өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан, шинэхэн гэргий М.Отгонцэцэгээ танилцуулж, цахим орчинд шуугиан тарьсан нь саяхан гэлтэй.

Тэд нэг хүүхэдтэй. М.Отгонцэцэг одоо Аса аваргын компанийг удирдаж, компанийх нь хувьцаа эзэмшигч болсон. Аса аварга үе үехэн олны нийтийн сүлжээнд М.Отгонцэцэгийнхээ зургийг тавьдаг. Мөнхтунгалагийн Отгонцэцэг хэмээх энэ бүсгүй 1994 онд төрсөн. Аса аваргаас 14 дүү бүсгүй гэнэлээ.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү