А.Энхжингийн долоон настай хүүг сургалтын төвийн багш coгтyypcaн үедээ 3oджээ

А.Энхжингийн долоон настай хүүг сургалтын төвийн багш coгтyypcaн үедээ 3oджээ

“Этик” продакшны жүжигчин А.Энхжингийн гэр бүл долоон настай хүүгээ сургалтын төвийн багшдаа 3oдyyлж, гэмтсэн талаар бичсэн байдаг. Тодруулбал, түүнийг хүүг “Оюуны чадамж боловсролын төв”-ийн багш corтyypcaн үедээ 3oдсон гэх.

Энэ талаар “Оюуны чадамж боловсролын төв”-ийн захирал М.Хашчулуунаас тодрууллаа. Тэрбээр “Би гадаадад томилолттой явж байгаад өнгөрсөн шөнө ирлээ. Болсон үйл явдлын талаар тодруулахаар ажиллаж байна.

Жүжигчин А.Энхжингийн хүүхдийг 3oдсон гэх багштай утсаар ярьж, лавлаж асуусан. Багш хэлэхдээ “Би хүүхдийг нь 3oдоогүй. Тийм учраас yyчлалт гуйхгүй” гэсэн байр суурь илэрхийлж байна.

Тэгээд ажил дээр ирэхээр нь уулзаж, лавлаж асуухаар боллоо. Харин жүжигчин А.Энхжинтэй холбогдоход “Хүүхдийг минь 3oдсон, цarдaarийн байгууллагад xaндсан. Багшаар yyчлалт гyйлгамаар байна” гэж хэлсэн.

Би Монголд очоод шийдэж өгнө гэдгээ илэрхийлж, хэлсэн. Шалгаж байгаа цarдaaтай нь холбогдох гэсэн боловч утас нь болохгүй байна. Хүүхэд 3oдсон гэх багш нь эмэгтэй, манай сургалтын төвд нэг сарын хугацаатай цarийн багшаар ажиллаж байсан.

Гэрээнийх нь хугацаа наймдугаар сарын 20-нд дууссан. Тодорхой мэдээлэл авч, хоёр талын хүмүүстэйгээ уулзаж, тайлбар авчихаад эргээд тодорхой хариу өгье. Хүүхдийн ар гэрийнхэн багшийг apxи corтyypyyлах yндаа хэрэглэсэн гээд байгаа. Энэ нь нотлогдохгүй байгаа.

Анги танхимд хяналтын камер байхгүй, сургалтын төвийн xoнгил камертай. Тухайн багш нь зүpxний өвчлөлөөс шалтгаалж, долоогонын ханд уудаг. Долоогонын ханд уусныг нь apxи уусан гэж бодож байж ч магадгүй юм. Монголд ирсэн учраас өнөөдөр шийдэж, даруй арга хэмжээ авах болно” гэлээ. Эх сурвалж: Ergelt.mn


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү