Орос 3-р Сургуулийн эцэг эхчүүд Будрагчааг бүлэглэн 3oджээ

Орос 3-р Сургуулийн эцэг эхчүүд Будрагчааг бүлэглэн 3oджээ

Сэтгүүлч Будрагчаа 3-р сургуулийн захирлын болон түүний гэр бүлийн гишүүдийн хийсэн хэргийг шат дараатайгаар баримттай нийтэлсэн. Тэдний энэ асуудал олон хүний анхаарлын төвд байсаар байгаа.

Тэгвэл өнөөдөр Соронзон захирлаас яриа авахаар очсон Будрагчааг эцэг эхчүүд бүлэглэн 3оджээ. Сэтгүүлч Будрагчаа: Сургуулийн хашаа руу ороход л “Хөөе чи яваач, зaйлaaч” гэж opилсон.

Тэгээд хүрч ирээд миний хоолойг боож, нүдний шил үсэртэл алгадсан. Мөн манай зураглаач руу олуулаа ноцож юу, юугүй зодож нүдсэн. Бидний 7 сая төгрөгийн зээлээр авсан камерыг эвдчихлээ.

Миний хувьд Ж.Соронзон захирлаас ярилцлага авах гэж ирсэн. Түүнээс тус сургуулийн хүүхдүүд ОХУ-ын тугийг барьж хичээлийн шинэ жилийн нээлтдээ оролцох эсэх нь надад ямар ч хамаагүй.

Энэ жил тус сургууль элсэн суралцахаар шинээр бүртгүүлэх гэсэн 50 хүүхдээс 16 сая төгрөгийн авлигалыг авсан. Түүнийг баримтаар баталгаажуулсан. Энэ талаар л Ж.Соронзонгоос асуух гэж ирсэн юм” гэлээ


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү