ЯПОНД 2 сая хүнийг нүүлгэн шилжүүлж байна

ЯПОНД 2 сая хүнийг нүүлгэн шилжүүлж байна

Номхон далайд өнгөрсөн лхагва гарагт үүссэн “Нанмадол” хар салхи Японы Кюүшү арлыг чиглэж байгаа билээ. Япон улс өмнө нь зарлаж байгаагүй онцгой түгшүүр зарлаж, баруун өмнөд хэсэгт хоёр сая хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.

NHK телевизийн мэдээлснээр, хар салхи Кюүшү арлын өмнөд хэсэг, ялангуяа Кагошима мужийг дайран өнгөрөх төлөвтэй байгаа аж. Одоо эргийн Миязаки, Кагошима, Амакүса хотуудын нэг сая орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлж байгаа гэнэ.

Нишиноомотэ хотод гaмшгаас урьдчилан сэргийлэх хамгийн дээд түвшний aюулын дохио асжээ. Мөн “Japan Airlines” болон “All Nippon Airways” компаниуд Японд газардах болон хөөрөх 335 нислэгээ цуцалсан байна.

Тиймээс хэсэгтээ Япон улс агаарын болон улсан замаар хүн болон ачаа тээвэр зорьчих боломжгүй болсон байна. Шуурга өнөөдөртөө дайраад өнгөрөх талаар албанй хүмүүс мэдэгдээд байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү