Өөжгий: Элбэгдоржын гaxaйн мaxнаас хойш гадуур идэхээ больсон…

Өөжгий: Элбэгдоржын гaxaйн мaxнаас хойш гадуур идэхээ больсон…

Өөрөө ч мэдэхгүй тоглолт, нэвтрүүлэг гээд пижигнэж яваад ирсэн чинь 2 юманд буруутан болцон явжаагаам байна би 1. Дарханы замыг магтсан гэв. Ноднин өдийд нэг Дархан явциймөө.

Тэр үед Наадам болж байна гээд хаацан байсан бүх хуучин засмалыг нь нээцэн, миний санаж байгаагаар Дарханаас Хонгор өнгөртөл, Хустайн нурууны наахнаас Урьхан хүртэл, 52-н давааны араас хот хүртэл шинэ зам тавьцан, бусад нь хуучин замаар, зарим газар шороон замаар 20-30 км л яваад 3цаг хүрэхгүй давхиад ороод ирсэн санагдаж байна.

Тэр үед хийсэн байсан бичлэгийг тавиад сэвж эдр. Энэ хавар хэд хэдэн удаа явсан. Хуучин замыг бүгдийг нь хуулцан Баянчандманиаас Урьхан хүртэл, Баруун хараагаас Хустай нуруу хүртэл ид ажил хийгдээд гэцүүхэн л байналээ.

Ер нь бол анхнаасаа энэ замыг хийхдээ хуучин замыг нь оролдолгүйгээр хажуугаар нь шинэ зам тавьж хийсэн бол арай дээр байх байждээ гэж боддог хөөн би. 2. Их тэнгэрийн хүлээн авалтанд ө.л.ө.н цapaйлж очигсдын нэг болов Улсын ерөнхийлөгчөөс урилга аваад очихгүй хүн ер нь л байхгүй байхөө.

Хэрвээ тэнд үнэхээр зарим нэгний хэлээд байгаа шиг 2000 хүн байсан бол дунд нь 20-30аад урлагчин байсны 1 нь мөхөс би бөлгөө. Тэнд төрийн ихэс дээдсээс гадна, гадны бүх элчин сайдууд, албаныхан, салбар салбарын шилдгүүд ирсэн харагдсан.

Би л лав тэнд Багануурын уурхайн эксковаторчин хөдөлмөрийн баатар эр, ХӨСҮТ-н эмч, 1000-т малчин зэрэг нилээд хүмүүстэй танилцсан болно. Ер нь энэ Төрийн хүндэтгэлийн дайллагыг 1946 оноос өнөөг хүртэл хийж ирсэн түүхтэйм билээ.

Харин саяын болж өнгөрсөн дайллага дээр ямар нэгэн хөлчvvpсэн хэн нэгэнтэй огт таараагүй бөгөөд огт таараагүй байсан алдар гавьяатай хуучны сайхан улстай уулзалдаж, мэндээ мэдэлцэж, сонин хачинаа хуваалцах нь надад тун чиг сайхан байсан.

Хүй 7-д найз нөхдийн уяан дээгүүр хэсэж хуушyypдаж яваад ирсэн цатгалан (Элбэгдоржын raxaйн мaxны хэpvvлээс хойш ер нь гадуур нэг их идэж yyxгүй байгаа) надад хоол унд хайж “ө.л.ө.н.т.ө.х” шаардлага гараагүй бөгөөд хэдэн банш идэж, 2-н зэрэг хийжүүлсэн ундаа уугаад гэр рүүгээ машинаа бариад харьсан болно.

1985 оноос хойш ухамсарт амьдралаа энэ гитарт л зориулж яваа эгэл хөгжимчин намайг тэнд урьсанд нь Ерөнхийлөгчдөө баярласан. Хойтон уривал дахиад л очино би….


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү