Н.Сугар: Иргэд тэгш сондгойгоор явахыг хүсэж байна

Н.Сугар: Иргэд тэгш сондгойгоор явахыг хүсэж байна

Хичээлийн шинэ жил эхлэж байгаатай холбоотойгоор автомашиныг улсын дугаарын тэгш сондгойгоор явуулж эхэлсэн. Энэ арга хэмжээ нь нилээд үр дүнтэй болсон талаар цахим орчинд төдийгүй албаны хүмүүс хүртэл ам

уралдан магтах болоод байгаа. Энэ арга хэмжээ хоёр гурван машинтай хөрөнгөтэй хүмүүст сайхан л байгаа байх. Харин машинаараа амьдралаараа авч явдаг хүмүүсийн хувьд хэцүүхэн шийдвэр байсан.

Гэтэл дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэн хийхийг иргэд дэмжиж маш ихээр санал ируулж байгаа талаар албаныхан мэдээллээ. Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар,

“Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг үргэлжлүүлэх тухай санал иргэдээс ирж байгаа. Гэхдээ үүнийг шийдэхийн тулд эхлээд найм хоногт ямар үр дүн гарсныг тооцоо, судалгаагаар гаргана.

Дараа нь олон нийтээс санал асууж байж НИТХ-руу санал оруулах эсэхийг шийдэх юм.” гэлээ.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү