миний охин эмч нарын 100 хувийн алдаанаас болж ийм болсон

миний охин эмч нарын 100 хувийн алдаанаас болж ийм болсон

У.Анударь охин өдгөө зургаан настай. Тэрээр долоон сартай дутуу төрсөн бөгөөд, төрөлхийн тapхины усжилттай төрж, одоо яаралтай эмчилгээ хийлгэхгүй бол амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа тул охины ээж элэг нэгт Монгол түмнээсээ хандивын гараа сунгахыг хүслээ. 

У.Анударь охины ээж Б.Чанцалсүрэн: “Миний охин 2016 оны дөрөвдүгээр сарын 9-нд Амгалан амаржих газарт долоон сартай дутуу төрсөн. Төрөлхийн тархины уйланхайтай төрж, шимэгдэхгүй явсаар баруун тархи нь 70 хувь усажсан байдалтай байна.

2020 онд шуунт тавих хагалгаанд орсон ч үр дүн өгөөгүй, дотроо бөглөрчихсөн байхад манай улсын эмч нар зүгээр байна гээд байсан ч Энэтхэг улсаас ирсэн эмч нарт үзүүлэхэд шуунт нь бөглөрсөн байна ямар ч ажиллагаагүй байна гэсэн онош тавьсан. 

Миний охин У.Анударь 24 цагийн 16 цагт нь тасралтгүй инээдэг зoвуурьтай, түүнийг нь сэтгэцийн өөрчлөлттэй болсон гэж эмч нар хэлээд сэтгэцийн эмнэлэгт үзүүлээд яваад байсан. Гэтэл шуунт нь ажиллагаагүй болчихсон болохоор дотуур таталт өгөөд, тархиа устгаад яваад байсан талаар Энэтхэг улсын эмч нар хэлсэн.

Энэ есдүгээр сардаа багтаад хагалгаанд орох шаардлагатай байгаа бөгөөд өөрсдийнхөө зүгээс бүх зүйлээ шавхаад төлбөрийнхөө 25 хувийг бүрдүүлсэн ч 75 хувийг нь бүрдүүлэх боломжгүй болж, ард түмнээсээ яах аргагүй хандив гуйж байна.

Хөлөө хүрэх газраа хүртэл явж, Эрүүл Мэндийн Яамны гадна хонож, өнжиж салбарынх нь сайдтай уулзсан ч нааштай хариу өгөөгүй. Сайдтай уулзсан шалтгаан нь миний охин эмч нарын 100 хувийн алдаанаас шалтгаалж ийм төрсөн. Хэн ч хариуцлага үүрээгүй. Хэвлийд байхад нь эмч нар ураг амьгүй болсон байна гээд 7 сартай байхад минь төрүүлсэн болов ч

хүүхэд төрмөгц эмч нар оношоо буруу тавьсан байна хүүхэд чинь амьтай байна гээд ЭХЭМҮТ-рүү шилжүүлсэн.  Эмчилгээний зардалд 100 сая төгрөг шаардлагатай байгаа тул Монголчуудаасаа охинд минь амьдрал хайрлаач хэмээн чин сэтгэлээсээ гуйж байна.” Хандивийн данс: 5039314462 Ээж Б.Чанцалсүрэн


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү