Аавынхаа тэгж их зовсныг нүдээрээ үзчээд ээжийгээ би яаж уучлах юм бэ….

Аавынхаа тэгж их зовсныг нүдээрээ үзчээд ээжийгээ би яаж уучлах юм бэ….

Аав маань ээжид маань бараг анхны харцаар дурласан юм гэнэлээ. Нутагтаа царайлаг бүсгүйчүүлийн тоонд ээж маань ордог. Харин аав маань ээжийг эргүүлж орой болгон морио унан гэрийн гадаа нь очсоор байгаад аваад суусан гэдэг. Гэхдээ аав маань үнэхээр сайхан сэтгэлтэй, тусч нэгэн байсан болхоор ээж тэрийг нь харсан байх.

Хоёулаа мал дээр гаран мал маллаж байгаад 3 жилийн дараа би гэдэг хүн гарснаар хотруу Хайлаастад манайх нүүж ирсэн. Манай амьдрал дутагдах гачигдах зүйлгүй энгийн л сайхан амьдарч байсан юм. Аав хотод анх ирээд хийхгүй юм байгаагүй.

Зах дээр тэрэг түрнэ, юм зарна,ТҮК-д хүртэл хэсэг ажиллаж байсан юм. Намайг 9 нас хүрдэг жил аавын найз нь аавд хөдөө том машин барих ажил байна гээд аав жолооны курст сууж төгсөөд найзыгаа даган ажиллахаар явсан юм. Аав хөдөө явснаар бүр ч гачигдах дутагдахгүй хүссэнээ л нэхээд авхуулдаг болсноо санаж байна.

Аавыг хөдөөнөөс ирхээр дэлгүүр орон Хятадын чавга, шүгэлтэй модон чихэр гээд л хүссэнээ авхуулдаг байж билээ. Аав Чойрлуу ажилд яваад нэг жил өнгөрлөө жаргалтай байсан манай амьдрал тэр ахыг ирснээр там шиг болсон юм. Аавын нутгийн найз нь гээд нэг ах ирээд ээж, аавтай уулзаад явсан юм.

Харин аавыг хөдөө явсны дараа ч тэр ах манайхаар үе үе үзэгдэх боллоо. Нэг өдөр найзуудтайгаа гадаа тоглож байгаад ам цангаад ус уухаар гэрлүү гүйж ортол цаад өрөөнөөс эмэгтэй, эрэгтэй хүний чимээ сонсогдож байв. Тухайн үед юу болоод байгааг ойлгох сөхөөгүй шууд л хаалгаан таттал цоожтой, намайг татаж байгааг мэдсэн юм уу чив чимээгүй болцон. Хэсэг хугацааны дараа ээж, нөгөө аавын найз Буюа ах 2 өрөөнөөс гарч ирсэн юм. Хоёр хоногийн дараа аав минь ирсэн.

Хаалгаар 2 шар тор дүүрэн идэх юм барьцан инээгээд орж ирж билээ. Аав ирснээс хойш хэдхэн хоносны дараа аав, ээж анх удаа л тэгж хоорондоо муудалцаж байхыг нь харж, сонсож билээ. Буюа Буюа гээд найзынхаа нэр нь их тод сонсогдож байсан юм. Харин хэрэлдэсний маргааш ээж хамаг хувцас юм аа аваад ээжийгээ уучлаарай гээд духан дээр үнсээд хашааны хаалгаар гараад явсан.

Би тухайн үед ээжийн аараас гүйгээд гартал Буюа ахын машинд суугаад яваад өгч билээ. Миний нүдэнд нулимс хуралдаад л үлдсэнээ тод санаж байна. Энэ өдрөөс хойш аав бид хоёр хоёулахнаа. А р.х.и уудаггүй аав маань үе үе а р.х.и уудаг боллоо. Заримдаа а.р.х.и уусан шөнөө орон дотроос нь yйлах чимээ сонсогдoно. Би тэр үед аавыгаа их өрөвддөг байж билээ.

Аав маань ч хөдөө ажиллахаа больсон учир нь хотод намайг харах хүн байхгүй учир энд ирэн буцаад л ТҮК-дээ ажиллаж эхэлсэн юм. Аав бид хоёр хоолтой үедээ хоолтой хоолгүй үедээ хоолгүй. Заримдаа өвөл гал түлэх ч түлээгүй хоносон өдрүүд бий. Аав маань харин намайг 15 хүрдэг жил Автобус баазад ажилд орон автобусны жолооч болсон юм.

Олсон цалингаа хоол, хэрэглээний юм аваад үлдсэнг нь хүүгийнхээ Их сургуулийн төлбөрт хадгалнаа, хүүгээ өөр шиг ээ хар ажилтан болгохгүй шүү гээд л инээмсэглэл тодруулан ярьдаг байж билээ. Насаараа зүдэрч олсон мөнгөө зөвхөн хүүдээ гэх аавыгаа хараад их өрөвддөг байж билээ. Би ч том болж хичээлийнхээ хажуугаар машин угаалгын газар ажиллаж аавдаа амьдралд нь нэмэр болох гэж хичээдэг болсон.

Найзуудтайгаа гадуур 3yгаалж, тэнэхгүй хичээлээ тараад хэдэн машин угаачаад, аавыг ирэхээс өмнө хоолыг нь хийж бэлдээд хичээлээ хийдэг байсан. Хичээнгүй амьдарч, ажилласан аав бид хоёрыг бурхан харж үзсэн юм болов уу.. Аавынхаа цуглуулсан мөнгөөр Технологийн сургуульд орон барилгын инженерээр амжилттай суралцаж төгсөж чадсан юм.

Одоо би ажилтай, гэр бүлтэй 2 хөөрхөн охины аав, хүний нөхөр болсон. Харин аав маань өвөө болон бид нартай аз жаргалтай амьдарч байгаа. Хань маань ч сайн хүн аав бид хоёрын туулсан бүхнийг мэддэг учраас над шиг л аавыг минь хайрладаг. Аавыг би тэр үед сэтгэл санаагаар унаад а.р.х.и.н.д ороод намайг xaяж яваагүйд үргэлж баярладar. Яаж тэсэж гарсныг нь би гайхдаг юм.

Өдий хүртэл хүнтэй суугаагүй ганцхан хүүгийнхээ төлөө бүхнийг зориулсан аавдаа үргэлж талархаж ачийг нь хариулсаар байх болно. Аав минь та бол миний бахархал. Ээж тэр үед аавын найз Буяа ахыг даган нутагруугаа явсан юм билээ. Хоёр ч хүүхдийн ээж болсон. Миний хувьд ээжийг одоо болтол уучлаагүй. Ээж аав бид 2-ыг хаяж явснаас нь хойш нэг л удаа ээжтэй уулзсан.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү