Дарга болсон Хаянаа эхнэр, хүүхдээ xaяж залуу эхнэртэй боллоо

Дарга болсон Хаянаа эхнэр, хүүхдээ xaяж залуу эхнэртэй боллоо

Номин талст хамтлагийн гишүүн Дэлгэрмөрөнгийн амьдрал алган дээр юм шиг л ил байдаг. Түүний гэр бүлийн амьдралын драма сошиал орчинд олон хүнийг талцуулдаг.

Тэгвэл хамтлагийн дахин нэг гишүүн болох Хаянхярваа буюу Хаянаагийн гэр бүлийн асуудал сошиал орчинд муугаар хэлүүлэх боллоо. Тэрээр хар багаасаа үерхэж, олон жил хамт амьдарсан эхнэрээ хаяж залуу эмэгтэйтэй дэр нэгтгэжээ.

Түүний хүүхдүүд эхнээсээ насанд хүрсэн том хүмүүс болоод байгаа. Хаянаа дуу дуулахаа больж хамтлагаа тарсны дараа төрийн албанд ажилд орж төрийн алба хаагч болоод байсан юм.

Гэхдээ тэрээр зүгээр нэг ажилтан, мэргэжилтэн болоогүй бөгөөд шууд л Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга болж байсан юм.

Магадгүй энэ албан тушаалыг сонгуульд явж өгсөний хариу байсан ч гэж ярих хүмүүс байдаг. Ямартай ч хэн ч биш байхад нь хар нялхаараа сууж, сайхан хүүхдүүд төрүүлж өсгөсөн эхнэрээ төрийн албаны дарга болоод солиод авлаа.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү