Big Gee хонох газаргүй болжээ

Big Gee хонох газаргүй болжээ

Шинэ залуу үеийнхэнд хамгийн том үлгэр дуурайлал болж буй хүн бол Big Gee буюу Мөнх-Эрдэнэ билээ. Тэрээр шилдэг уран бүтээлч, сайн аав, халамжит хань, мундаг бизнесмен гэдгийг хэн бүхэн мэднэ.

Түүний оролцсон шоу концерт, арга хэмжээ, хурим найр үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан болж өнгөрдгийг хэлээд юун. Мөн өөрийн цахим хуудаснаа идэвхтэй байж 2 хөөрхөн гүнжийн сайн аав гэдгээ үргэлж батлан харуулдаг юм.

Саяхан болж өнгөрсөн улсын баяр наадам өргөн дэлгэр болж, аймаг сумуудын ойн баяр тохиосон билээ. Энэ үеэр Өвөрхангай аймгийн ойн баярт реппэр BIG GEE уригдан оролцож нэгэн үдшийг бут авсан гэнэ.

Гэвч шоуны орой зохион байгуулагч талаас олиггүй шийд гарч реппэр залууд таалагдан буудаллах газар олдоогүй ажээ. Сүрхий баавартай шийдвэр гаргадаг реппэр залуу баг хамт олноо дагуулан Баянхонгор аймаг луу хүлгийн жолоо татсанаар өөрт таалагдах газарт очжээ.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү