Үдийн цай нийлүүлэхэд 20-50 саяын хахууль өгдөг

Үдийн цай нийлүүлэхэд 20-50 саяын хахууль өгдөг

28-р сургуульд “Үдийн цай” нийлүүлэх түр гэрээ байгуулсан “Болор-Есүй” компанийн захирал Ж.Болорчимэгээс бид тодруулга авлаа. “Болор-Есүй” компанийн захирал Ж.Болорчимэг: -28-р сургуулиас 08-р сарын 31-ний орой манайх руу залгаад, гэрээ байгуулахаар болсон.

Маргааш буюу 09-р сарын 01-ний өдөр 1600 хүүхдийн “Үдийн цай” нийлүүл гэсэн. Цаг нь тулсан учир бид 1600 хүүхдийн уух зүйлийг нийлүүлж амжихгүй. “Үдийн цай”-ны боовыг нийлүүлье гэсэн.

Тиймээс сургууль өөрсдөө 09-р сарын 01-ний өдрийн “Үдийн цай”-ны уух зүйлийг хариуцахаар болсон. Ингэхдээ өөр нэг үйлдвэртэй ярьж тохирно гэсэн. Гэтэл крантнаасаа ус гоожуулж буцалгаад, сүү дусаагаад хярам гээд өгөх гээд байж байсан.

Ингээд 09-р сарын 02-ны өдөр гэрээний ард суусан. Ингэхэд “Үдийн цай”-г уух зүйл, идэх боов, талхтай нь хамтад нь 850 төгрөгөөр нийлүүл. Үлдсэн 650 төгрөгийг нярав, нягтлан хоёр нь захиралтайгаа хувааж авна гэсэн. Танай байгууллагатай гэрээ хийсэн учир танай дансаар мөнгө орж ирнэ.

Тэр үед нь татварын 10 хувиа суутгуулаад 650 төгрөгөө авах боломжтой юу гэдэг саналыг тавьсан. Үүний ард бас нэг яригдсан зүйл нь: Хэрэв энэ хэлэлцээг хүлээн зөвшөөрөөд, 850 төгрөгөөр “Үдийн цай” нийлүүлбэл, “Үдийн цай” хөтөлбөрийн албан ёсны сонгон шалгаруулалтад сургуулийн зүгээс

дэмжээд, шалгаруулж өгнө гэсэн / сонгон шалгаруулалт нь 20-50 сая төгрөг байдаг гэдгийг сүүлд мэдсэн/.  Ингээд тохироод байж байтал 09-р сарын 02-ны орой сургуулийн технологич нь залгаад манайх уух зүйлээ өөрсдөө бэлдэхээр болсон.

Танайх зөвхөн идэх зүйлээ л 850 төгрөгтөө тааруулаад бэлдчих, харин уух зүйлийг хамгийн бага зардлаар бэлдэх технологийн картаа хэрэглүүлэхийг хүссэн. 1600 хүүхдийн цайнд хэд их үзэм, чацаргана, сүү орох вэ гэдэг талаар зааж өгөхийг мөн хүссэн.

“Үдийн цай”-ны цэсээ ч мөн өөрчлөөд, манай компанийн нэр дээр гаргахыг хүссэн. Би зөвшөөрсөн. Яагаад гэвэл тендерт нь би оролцоод, дэмжлэг авчих болов уу гэж найдаад xyyль бус гэрээг нь зөвшөөрсөн. Гэлээ


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү