Г.Ариунбаатар: Тaкcuнд явж, 7-н буудалд mapвас зардаг байлаа. Нэг л өдөр надад…

Г.Ариунбаатар: Тaкcuнд явж, 7-н буудалд mapвас зардаг байлаа. Нэг л өдөр надад…

Г.Ариунбаатар нь Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 1988 онд төржээ. Гурван хүүхэдтэй айлын дундах нь. Нэг ахтай, нэг эмэгтэй дүүтэй. Тэрбээр хөдөө талд хурга, тугалтай хөөцөлдөж өссөн гэдэг нь гадаадынхны анхаарлыг зүй ёсоор татдаг аж.

Г.Ариунбаатар Зуунмод хотын Хүмүүн цогцолбор сургуулийг 2005 онд төгсөж, Улаанбаатар хотод оюутан болж ирсэн ч сургалтын төлбөрөө төлж чадаагүй учраас хоёр жилийн дараа их сургуулиа орхиход хүрчээ.

Таксины жолооч хүртэл болж, өдөр хоногийг өнгөрөөж байв. Гэхдээ нэгэн шөнө амьдралыг нь үүрд өөрчлөх үйлчлүүлэгчтэй танилцсан нь цагдаагийн дарга байжээ.

Үүнээс хойших урт түүхийг товчилбол, Г.Ариунбаатар Цагдаагийн “Сүлд” чуулгад элсэж, Соёл Урлагийн Их Сургуульдаа эргэн орж, дуурийн дуулаач мэргэжлээр төгсчээ. Энэ үеэс түүнд ОХУ, Европын дуурийн их театрын тайзнаа хөл тавих боломж нээгдсэн аж.

Өдгөө тэрбээр ОХУ-ын Санкт-Петербург хотын Мариинский театрт, Буриадын Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байна. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Би 7-н буудлын эцэст тарвас зардаг байхад нэг Цагдаагын дарга надаас Портер тарвас аваад, Залуу “Гавьяат цаашаа өсөж дэвжих хэрэгтэй, энэ бизнесээ хэн нэгэндээ өгөөд явж дасгал сургуулилтаа хий..

гээд зуслангийн хүүхдүүдэд үнэгүй тараагаад би цулайж билээ. Хааяа бодоход өег сайхан дурсамж” гэжээ. “Чингис хаан” одонт, Гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар 2017 онд “BBC Cardiff Singer of the World” дэлхийн дуурийн дуучдын уралдаанд Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны хөгжим “Монголын тал” дууг дуулж, дэлхийд үнэлэгдсэн билээ.

Тухайн үед багшийнхаа амилуулсан дууг дэлхийн тайзнаа эгшиглүүлж, шүүгчдээс өндөр үнэлгээ авч, шилдэг таван дуучны нэгээр шалгарч байсан юм. 2018 онд “Авьяаслаг Монголчууд шоуны шүүгчээр ажиллаж, үзэгч түмэнтэйгээ телевизээр уулзаж байсан билээ. Г.Ариунбаатарын цаашдын уран бүтээл дэлхийд гарах болтугай.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү