Нөхрийн минь анхны гэргий бурхан болсон. Хүү нь есөн настай бидэн дээр ирэв. Ингээд би гурван хүүгийн ээж болсон юм даа.

Нөхрийн минь анхны гэргий бурхан болсон. Хүү нь есөн настай бидэн дээр ирэв. Ингээд би гурван хүүгийн ээж болсон юм даа.

Алга урвуулахын дайтай хар цагаан амьдралд хачин сонин зүйл бишгүй л үзэж туулж явлаа. Дөчин насны босго даваад зогсож байхдаа өөрийгөө хачин их голдог юм байнаа хүн чинь. Энэ групп доторх олон хэрсүү мундаг охидын захиаг уншаад эгч нь өөрөө нэг удаа бичье дээ гэж бодож явсаар хэдэн сар өнгөрч. Атrar мyy санаа агуулж яваагүйч aлдаж оносоор явж энэ муу насандаа. Далавчгүй сахиусан тэнгэрүүд группийн дүү нартаа нэг их сонирхолтой биш ч гэсэн миний хувьд нyлимc , аз жаргал , учрал xaraцaл дүүрэн амьдралаа сийрүүлье ээ.

Одоогоос хорин жилийн өмнө ээж аавын эрх балчир охин дээд сургуульд орчихсон , өөрийгөө ихээ том хүн гээд сэтгэчихсэн дэгдэж явлаа. Насаараа боловсролын байгууллагат ажилсан багш эцэг эхээрээ гангарсан , багшийн хүүхэд , онц сурлагатан, таван онцын эзэн гээд л томчуудын магтаал дунд холбирсон дураараа маягийн охин байсан.

Хорин нэгэн насандаа гал шиг асаж явахдаа өөрөөсөө дөрөв ах залууд унаж тусталаа дурласан юм. Өргөн дух , өтгөн хөмсөг болсон айхтар өндөр залуу дүрслэх урлагийн сургууль төгсөөд монгол гэр сийлбэр хийдэг жижигхэн цехд ажилд орсоноор энэ бүх юм эхэлсэн юм.

Тэр цехийг нагац ах минь эрхэлдэг байсан нь биднийг учруулсан хэрэг. Цехийн хашаан дотор эвдэрсэн 69 машин дээр гарч суугаад байж байтал тэр надруу хараад л цаас харандаа нийлүүлээд дахин надруу хараад л байв. Тэгж байснаа цаасаа барьсаар намайг чиглэн ирээд чамайг зурчихлаа гэж хэлээд цаасаа үзүүлж билээ.

Үгээр хэлэхийн аргагүй сайхан зурсан байсаан. Бага зэрэг бондгор намайг арай жаахан туранхай зурчихсан нь бүр ч илүү таалагдсан байх л даа. Цааш алхах зуураа газар хэвтэж байсан хүүхдийн тоглоомыг тонгойн авч шороог нь өмдөндөө гөвөөд юман дээр тавьчихаад орчихсон.

Тэр дүр зураг миний нүдэнд үлгэр жишээ , үнэхээр хүндлэм эр хүн байна даа гэсэн ойлголт өгсөн юм. Бид тун удахгүй үерхэж гар гарнаасаа хөтлөлцөн явдаг болов. Анхны хайр шүү дээ. Хүчтэй байсан. Аав ээждээ даруй танилцуулж орхилоо.

Тэдэнд маань таалагдсан гэж жигтэйхэн. Хайр дурлал гэж сохорсон мэт явсаар 8 сар өнгөрлөө. Нэг орой цехийн хашаанд түүнийгээ хүлээгээд гиюүрсэн хүн сууж байтал хашааны хаалга тогшоод нэг бүсгүй ороод ирэв. Түүнийг асуулаа. Санаанд орсон ноцтой зүйл байгаагүй тул дотор байгаа гэж зааж өгчихөөд гадаа суусаар хоцорлоо.

Тэр орой а м иа xop.лохоор явж байснаа би бүдэг бадаг санадаг юм. Маш их yйлж yнаж тусаж явсан болохоор тодорхой сайн бас санахгүй байна. Тэр орж ирсэн бүсгүй түүний минь эхнэр байжээ.


Тэд нэг нутгийн улс байж. Эхнэр нь дөнгөж төрсөн нялх биетэй бүсгүй байсан даа. Намайгаа мэхэлж найман сарын турш хөдөөний гүндүүгүй сайхан эрийн дүрд тоглож явжээ Маргааш өглөө нь хаалга тогшоод тэр ороод ирсэн.

Би чамд хайртай , caлмааргүй байна xyдал ярьж явсанд уучлаарай гэж хэлээд ээж аавд минь үнэнээ хэлчихсэн. Ээж аавдаа огтхон ч хэлээгүй байсан би ааваасаа aйж caндарcaндаа гэрээсээ гарч гүйгээд найз дээрээ очоод тэр өдөржин yйлж өнжив.

Орой нь гэртээ ирэхэд аав өрөөндөө намайг дуудаад caл гэж ятгав. Ятгаад байх хэрэг юу байнаа би дахин уулзахгүй ээ ааваа гэж ам өчгөө өгсөөр найман сарын турш үргэлжилсэн хайр дурлал маань өндөрлөсөн дөө.

Нагац ах түүнийг цехээсээ хөөсөн гэнэ. Орой болгон манай гадаа намайг гарч ирэхийг хүлээн тэр зогсох болов. Эцэст нь тэсгэл алдаад гүйн гарч нялх биетэй эхнэр хүү дээрээ оч, яв гэж загнаж зандарж гуйж гувшаад тус болсонгүй. Ирсээр л байв. Нэлээн хэдэн сарын дараа түүний эхнэр манай сургуулийн үүдэнд зогсож байв.

Үнхэлцгээ хагартал aйcaн би багш нарт хэлэх нь гэж санав. Үгүй байж ээ надтай уулзах гэж ирж. Оюутан болохоор улаанбаатар орох машинд анх танилцан хотод ирээд уулзаж учирч явсаар өдийг хүрчээ. Долоон сартай хүүтэй гэвч хамт амьдардаггүй тус тусдаа байдаг гэв.

Ах дүү хамаатан садангүй бүтэн ө.нч.ин бүсгүй гэсэн нь намайг улам л муу хүн мэт мэдpэмж төрүүлсэн . Намайг хэзээч дахин бүү уулзаач , түүнийг орхиод өгөөч гэж гуйх гэж иржээ. Би дахин уулзахгүй бас түүнийг бараг л мартчихсан яваа гэж хэлээд бүсгүйтэй гар барин caлcaн юм.

Ухаантай тайван , сайхан бүсгүй байсан. Аргагүй дээ нэг муу хорин нэгэн настай охиноос дөрөв тав эгч хүн чинь. Гэсэн ч тасралтгүй гадаа ирсээр, захиа өгч явуулсаар л. Би гэдэг хүн чухам баатарлаг түүнийг нэг нүдээрээ үзэхгүй тойрч 3yrтсаар жил орчим боллоо.

Хүнээс сонссон тэр эхнэр хүү дээрээ очоогүй тус тусдаа байсан хэвээрээ гэх юм. Хүүгээ бодоод очих байлгүй дээ мартая гэж тоохгүй явсан ч дотроо бол санаж бэтгэрсээр л. Яг хоёр жил түүнгүйгээр амьдарсан ч эцэст нь бид огтлолцож орхив.

Тэр бүсгүй нутагтаа очсон гэнэ. Хүүтэйгээ уулзах гэж хэд хэд очсон , бид нэг мөр caлcaaн гэж хэлэв. Нэг их тоогоогүй ч дотроо бол түүнийг хүлээсээр байснаа тэр орой ойлгосон доо. Цаг хугацаа ч хүнийг элээх юм Бид эргээд шинээр эхлэцгээв. Гэхдээ аав ээжид минь огт хэлсэнгүй. Таг нуусан.

Ингэж явсаар би бие давхар болон арга буюу ээж аавдаа үнэнийг хэлж тэднийгээ нэг оройжин сандаргаж , аавынхаа олон жил уугаагүй а рх и уух шалтаг нь би болов. Юу дутсан гэж миний охин хүүхдээ орхисон залуутай суух гэж гээд аав минь шөнөжин у й лав. Ямарч эцэг эх хүүхдээ дийлж байсан удаагүй юм хойно бид нэг гэрт орлоо.

Хойтон хавар нь би амаржин хүүтэй болов. Ээж аавд минь гологдон барин хүргэн болсон учраас тэр минь махийтлаа ажиллаж өөлөх зүйлгүй аав болж чадсан. Нэг юм хэлэх нь зүйтэй байх. Нутагтаа байгаа хүү дээрээ үргэлж очиж уулздаг аав байсан юм шүү. Хэзээч мартаж байсангүй. Би ч тор дүүрэн чихэр тоглоом скочдон бэлдэж өгөөд явуулдаг байв.

Учир нь тэр бүсгүйд би өртэй шүү дээ. Хүүгээ хоёр настайд нь дахин амаржиж бага хүүгээ төрүүллээ. Амьдрал жирийн сайхан. Тэр минь үнэхээр сайн аав байсан юм. Гурван хүүгийнхээ төлөө л бүхнийг зориулсан. Амьдрал заавартайгаа ирэх биш. Юу ч болохыг хэн ч тааж чадашгүй, xapaмсалтай зүйл боллоо.

Нөхрийн минь анхны гэргий бypxан болсон. Хүү нь есөн настай бидэн дээр ирэв. Ингээд би гурван хүүгийн ээж болсон юм даа. Том хүү минь эгч гэж дууддаг ч би миний хүү л гэдэг байв. Гурван хүүгээ ялгаатай хайрлахгүй юм шүү зarнавал хамт зarнаж , тэвэрбэл хамтад нь тэвэpч амттангаа гурван тэнцүү хуваах юм шүү гэж өөртөө үргэлж сануулсаар явж ирлээ дээ.

Хүүтэй ээжүүд мэднэ дээ. Сайхан шүү дээ. Лав л тортой хүнд юм хэзээч бариулахгүй шүү дээ . Анхны хайр минь , амьдралын минь ноён нуруу бөхийж , тэнгэрт дэвшээд дөрвөн жил болжээ. Том хүү минь хорин нэгэн настай эр хүн болж ээ.

Яг л миний хайрлаж дурлаж явсан насан дээр ирж. Хүү минь ээжийгээ эгч гэхээ болиод удаж байна аа. Ээж минь гэдэг болсон. Гурвын гурван том залуу ээжээ гээд ороод ирэхэд гэр дүүрч , тогоотой хоол ч амттай болох шиг санагддаг .

Гурван хүүгийнхээ үр хүүхдийг харж өгөх , ач нараа хөтлөөд цэцэрлэгт нь зөөх , ирээдүйн гурван бэрдээ эн тэнцүү хайраа түгээх юмсан л гэж бодож явна даа. Гэр бүл caлaлт их болсон энэ үед хөвгүүдийн минь хэн нь ч байсан хэн нэгэн айлын охиныг бөндгөр үртэй нь дагуулаад ороод ирвэл алгаа тосоод л хүлээгээд авна даа гэж боддог шүү.

Далавчгүй сахиусан тэнгэрүүд групийн бүх сайхан эмэгтэйчүүд , ээжүүд охид дүү нартаа бяцхан захидлаар ийнхүү мэндчилье. Хүлээн авна уу . Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд Группт


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү