Хууpамч дипломны мэдээллийг xyлгайлсан хүн камерт бичигдээгүй

Хууpамч дипломны мэдээллийг xyлгайлсан хүн камерт бичигдээгүй

Боловсрол Шинжлэх Ухааны Яамнаас боловсролын бичиг баримтын хяналт, шалгалтын материал алдагдсан асуудлыг Сүхбаатар дүүргийн цarдaaгийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Энэ талаар БШУЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, ажлын хэсгийн ахлагч Ч.Энх-Амгалан дараах тайлбарыг өглөө. Тэрээр “Боловсролын баримт бичиг шалгах ажлын явц өндөрлөх дөхөж байна.

Энэ хүрээнд 59 мянган бичиг баримт хянасан. Гэтэл Шалгалтын явцад мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн зөөврийн хоёр хард, хяналт шалгалттай холбоотой 3-4 боодол материал алдагдсан.

Яамны камерын бичлэг шалгахад гурав хоног өнгөрсөн байсан тул бичлэгт үлдээгүй байсан. Иймд цarдаагийн байгууллагад хандаж, ажлын хэсэг гаргасан. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байгаа” гэв.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү