Хүнд олон найз хэрэггүй. Ганц ийм найз байхад л хангалттай

Хүнд олон найз хэрэггүй. Ганц ийм найз байхад л хангалттай

Хүнд олон найз хэрэггүй ээ. Зүгээр л чамд сэтгэл гаргадаг, ойлгодог, хүндэлдэг ганц найз байхад л хангалттай. Ер нь жаргалтай үед бол хүн болгон л чиний найз шиг санагдана.

Харин ганцаардсан хэцүү үед чамайг зорьж ирэх нь хэд бол гэдгийг үргэлж бодож, найз нөхдөө зөв таньж нөхөрлөх нь чухал юм шүү. Зарим судлаачид эрэгтэй-эрэгтэй болон эмэгтэй-эмэгтэй хүмүүсийн нөхөрлөлийн төстэй болон ялгаатай байдлыг судалжээ.

Төстэй талууд нь ялгаатай байдлаасаа их байсан ч хэд хэдэн ялгаа байсныг дурдая. Хамгийн нийтлэг ялгаа нь эрчүүдийн нөхөрлөл илүү “үйлдлийн”, сэтгэл хөдлөл багатай бол эмэгтэйчүүд илүү их сэтгэл хөдлөл, мэдрэмжээ хуваалцдаг.

Эрчүүдийн нөхөрлөл ихэвчлэн хамтын үйл ажиллагаан дээр тогтдог (ж.нь, хөзөр, сагсны найзууд) ба илүү ажил хэргийн шинжтэй – бие биедээ зөрүүлэн тус хүргэх, ямар нэг төсөл, ажил дээр хамтран ажиллах.

Товчхондоо эрчүүд үйл ажиллагааг хамтран хийдэг бол эмэгтэйчүүд мэдрэмжээ хуваалцдаг. Өөр нэг судалгаагаар нийгэм эдийн засгийн ялгааг судлахад ажилчин ангийн эрчүүд материаллаг зүйлс болон үйлчилгээгээр бие биедээ тусалдаг (ж.нь, багажаа солилцох, хамт машин засах) бол дундаж давхаргын эрчүүд чөлөөт цагаа хамт өнгөрөөх буюу хамт аялах, спортын арга хэмжээнд хамт явах гэх мэтийг илүү хийж байжээ.

Эмэгтэйчүүд нөхөрлөлөө хадгалахын тулд байнга утсаар ярих, тогтмол уулзах гэх мэтээр цаг их зарцуулдаг байна. Харин эрчүүд эсрэгээр холбоотой байх хэрэгцээ багатай байдаг гэжээ.

Эрэгтэй хүмүүсийн нөхөрлөлийг судалж буй нэг судлаач судалгаанд оролцогчдоос маш дотны найзынхаа (залгаад мөнгө зээлж чадах эсвэл хүнд үед тусалж чадах найз) нэр, хаягийг хэлэхийг хүсчээ.

Хачирхалтай нь зарим “сайн” найзууд хэдэн жилийн турш хоорондоо холбоо бариагүй, цөөн тохиолдолд найз нь хорвоогоос хальсныг ч мэдээгүй байжээ. Ихэнх тохиолдолд, эрчүүдийн нөхөрлөл эмэгтэйчүүдийнхтэй харьцуулахад илүү дотно бус, дэмжлэг багатай байдаг байна.

Гэхдээ эмэгтэйчүүдийн нөхөрлөл эрчүүдийнхээс хэврэг байдаг гэсэн зарим судалгаа бий. Нэг судалгаагаар эрчүүдийн нөхөрлөлийн хэв маяг, чанарт эцэг эхийнх нь нөхөрлөлийн хэв шинж нөлөөлдөг нь тогтоогджээ. Эцэг эх нь илүү өргөн, идэвхтэй нийгмийн харилцаатай байсан эрчүүд илүү их найзуудтай байдаг байна.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү