Дэлгэрмөрөн: Эвэртэй туулай үзсэн юм шиг мань 2-ынхоо тухай сэвж өгч байна уу…

Дэлгэрмөрөн: Эвэртэй туулай үзсэн юм шиг мань 2-ынхоо тухай сэвж өгч байна уу…

Өдрийн мэнд хүргэе ээ. Заа манайхан яасан эвэртэй туулай үзсэн мэт мань хоёрынхоо тухай сэвж өгч байна уу гхгхгх. Ил зантай цагаахан сэтгэлтэй хүмүүс чинь сэтгэлдээ хар толбо тогтоодоггүй, бурууг өөрчилж зөвийг тэтгээд

олны хэл ам дагуулаад яваа мөртлөө, авах онохын хорвоогоос суралцаж, өмнөх даваагаа хамтдаа туулаад үр хүүхдүүдээ элэг бүтэн амьдруулахад, улам ихээр бие биесээ хүндэтгэн ойлголцож амьдрах ухаанд суралцдаг болохыг бүгдээрээ л мэддэг байх тийм үү?

Тэгж чадаагүй нь орчлонд нэгнээ орхиод, орь ганцаар хорвоог туулаад барчих юм шиг сэтгээд, оосор бүслүүргүй амьдралыг тэмтчиж л яваа байх. Гэвч тэр бүх хүмүүсийн ард учир шалтгаан бий, хүндэтгэх ёстой.

Харин Т.Дэлгэрмөрөн бол үр хүүхдүүдээсээ холдохгүй үнэнч дурлалынхаа төлөө юу ч тохиолдсон эзэн хэвээр үлдэж чаддаг эр хүн гүйцээ гхгхгх. Өчигдөр манай гэр бүл ажилсаг хөдөлмөрч Batja Badamjav ахынхаа өргөө гэрт зочилж түүний ургуулсан толгой тархи шиг том помидор, өргөст

хэмхнүүдийг өнгө бүрээр нь зооглож амтархаад ирлээ.Мундаг хүмүүс чинь тэгээд мундаг л байдаг хойно доо бусдын тухай сэтгэлээ чилээхээсээ илүүтэйгээр өөрийнхөө тухай мөрөөдлөө биелүүлж өөдөлдөг юм билээ шүү дээ. Өнөөдөр орой дахиад гоё live хийнэ үзээрэй.

Энэ удаад манай гэр бүл хамтран дуулаач Bayanmunkh Otgoi андынхаа гэрээр зочилж энэ сарын 27нд UB palace-д тоглогдох “Найрсан дуулая” хүндэтгэлийн концертынхоо тасалбар борлуулалтын тухай мэдээлэл өгч тэнд дуу хуураа

үргэлжлүүлнэ ээ хамтдаа байгаарай. Манай хоёр уран бүтээлчийн юу хийх гээд байгааг тоглолтын тайлал 1-р хэсгээс үзэж амжсан уу? Амжаагүй бол үзээрэй эртхэн тасалбараа захиалаарай дуусчих байх шүү. Хэмээн бичжээ. Тэрээр тоглолт хийх гэж байгаа бололттой


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү