М.Оюунчимэг “Намд зүтгэсний хариуд Эрүүл мэндийн сайд болго” гэжээ

М.Оюунчимэг “Намд зүтгэсний хариуд Эрүүл мэндийн сайд болго” гэжээ

ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан “давхар дээл”-ийн асуудлаар дүгнэлт гаргаснаар Засгийн газрын бүтцэд хөдөлгөөн орох бэлтгэл хангагдсан. Эхлээд ҮХНӨ-ийг УИХ-аар оруулж, ирэх оны төсөв

хэлэлцэхийн өмнөхөн сайд нараа солих тохироог эрх баригчид хийгээд буй. Цэц УИХ-ын бүх гишүүн давхар сайдын алба хаших боломжтой агуулгаар дүгнэлт гаргасан.

Иймд сайд болох хүсэлтэй УИХ-ын гишүүд нэрлэгдэх болсон. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн М.Оюунчимэг. Тэрбээр Эрүүл мэндийн сайдын суудлыг сонирхож буйгаа намын эрх баригчдадаа илэрхийлжээ.

Ингэхдээ МАН-д оруулсан хувь нэмэр, хүчин зүтгэлээ үнэлүүлж, хариуд нь сайдын суудал авахыг хүссэн талаар хөшигний ард яригдаж байна. М.Оюунчимэг гишүүн Нийгмийн бодлогын байнгын хороог ахалдаг.

Популист, хуулийн төслөө уншдаггүй, чадваргүй УИХ-ын гишүүдийн нэгээр нэрлэгдэх нь бий.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү