Аавыг явcнаас хойш ээж хүзүүндээ юм зүүж бохь, тамхи ширхэгээр зарж…

Аавыг явcнаас хойш ээж хүзүүндээ юм зүүж бохь, тамхи ширхэгээр зарж…

Ээж маань энэ бүхнийг яаж давж туулж гарсан юм бол доо. Гурван хүүхдийнхээ төлөө дэндүү их зүтэгсэн дээ… Би аавын охин байлаа. Аавтайгаа ээжээсээ илүү дотно. Аавдаа сургууль дээр болж буй нандин нарийн бүх зүйлээ л аавдаа хэлдэг байсан юм.

Ээж аав хоёр маань хоёулаа Өвөрхангайнх хар багаасаа хамар хашааны тэд тоглож дэрвэж явсаар найзалж нөхөрлөж сүүлдээ эхнэр нөхөр болсон юм байн лээ. Тэд маань хотод сайхан амьдарна гээд хот бараадан ирцгээсэн ба ирээд ээж аав хоёр маань Чингэлтэйд хашаа байшин авж удалгүй Ганбатын том охин болж би мэндэлсэн.

Бидний хувьд бусад айлын хүүхэд шиг баян цатгалан өсөөгүй ч аав маань хэрэндээ л хичээж бид хэдийгээ гэдэс цатгалан явуулах гээд хийгээгүй ажил гэж байгаагүй ээ. Ээж маань харин дахин дүүг маань төрүүлж гэртэй дүү бид хоёрыг хардаг байлаа. Ээж аав хоёрын маань хувьд хоёр хүүхэдтэй, ганц аавын олсон мөнгөөр л амьдардаг хотод хамаатан садан гэх хүнгүй байсан тул нилээн хүнд байсан. Тэгэхдээ тэд дүү бид хоёрыг хайраар бөмбөрүүлж өсөгсөн.

Аавын хувьд apxи yyж, тamxи татдаггүй жинхэнэ гэр бүлээ л гэсэн хүн байсан. Ингэж явсаар 2 жил өнгөрсөн. Дахин бас хөөрхөн дүүтэй болж гэр маань аз жаргалаар бялхаж байлаа. Аавын маань түрээсэлж байсан дугуй засвар нь газарт орж аав ажилгүй боллоо. Жолооны курст суун такси баазад ажилд орсон. Тухайн үед урьдчилгаа мөнгө өгөөд үлдсэнг нь таксигаа барьж явангаа мөнгөө төлсөөр өөрийнх нь болох байсын байн лээ.

Таксинд жолооч хийдэг болсноос хойш аав маань өглөөнөөс орой болтол мөнгө олж ээж дүү бид дөрвийг тэжээх гэж хэрэндээ зүтгэнэ. Тэгсэн ч бид идэх хоолгүй хонож үзээгүй. Аав ирхэд гэр минь дүүрээд үнэхээр жаргалтай сайхан амьдарч байлаа. Гэвч жаргалтай байсан миний гэр бүлд нэг л өдөр aймшиrт дуудлага ирснээр бидний амьдрал орвонгоороо эрэгсэн.

Такси баазад ороод танилцаж хамтдаа таксинд явдаг байсан найз гэх хүн ээж рүү залгаад аавыг ocoлд ороод нac бapcaн гэж хэлсэн.. Ээж маань yйлaaд л надад хэллээ. Миний хувьд тэнгэр хөмрөх шиг л бослон….. Аав маань налайх руу хүн хүргэж өгөөд буцах замдаа ocoлд opcoн юм байн лээ. Тухайн аваар гаргасан нөгөө машины жолооч нь corтуу байсан гэсэн. Тэр хүний буруутай үйлдлээс болж 3-ын 3 хүүхэд аавгүй болж, нэг эмэгтэй нөхөргүй болж тухайн гэрийг уй raшyyд автуулсан.

Ээж маань тухайн үед яаж тэсэж гарсныг би одоо болтол гайхдаг. Бага дүү маань гараад удаагүй нэгхэн настай дунд дүү маань 3-тай би харин 12 настай байсан. Бидний хувьд аав өөд болсноор амьдрал маань үнэхээр хэцүү болсон. Ээж маань 2 дүүг маань надад даатгаад өөрөө зах дээр энгэртээ хайрцаг зүүгээд дотор нь чихэр, печень, бохь гээд зарахгүй юм байгаагүй. Хүмүүс дундуур явж зардаг болсон.

Тухайн үед хоолтой үедээ хоолтой хоолгүй үедээ хоолгүй хонож байсан өдрүүд их бий. Харин тухайн үед хамар хашааны эгч цэцэрлэгийн багш хийдэг байсан дүү бид 3-ыг өрөвдөж их тус болсон доо. Бид 3-т цэцэрлэгээсээ илүү гарсан хоол, каш гээд л авчирч өгдөг байсан.

Ээж маань аавыг өөд болсноос хойш бид гурвын төлөө л зүтгэж өөрийгөө гаргуунд нь гаргасан. Зундаа наранд наршиж, өвөлдөө голдоо ортлоо даарч зах дээр жижиглэнгээр юм зарсаар нилээдгүй хугацаа өнгөрсөн дөө. Ингэж явсаар ээж маань лангуу түрээсэлж юм зардаг боллоо. Бага багаар амьдрал маань ч сайжирч эхэлсэн. Харин би 10 жилээ төгсөж МУИС-д орж чадсан.

Тухайн үед сургалтын төлбөртөө маш их санаа зoвж байсан ч ээж маань аав чинь өөд болхоосоо өмнө чиний нэр дээр хадгаламж нээгээд мөнгө хийж байсан юм байн лээ гэсэн. Би тухайн үед асгартлаа уйлсан аав минь үргэлж үр хүүхдийнхээ төлөө, миний ирээдүйн их сургуулийн төлбөрийг хүртэл бэлдэж байсан, алсыг харсан хүн байж дээ.

Одоо охин нь эзэмшсэн мэргэжилтэй Японд эзэмшсэн мэргэжлээрэй ажиллаж амьдарч байна. Ээж дүү нараа бүгдийг нь хажуудаа авсан. Дэндүү сайн ээж аавтай би азтай хүн. Аав минь та бол миний бахархал. Би таныгаа үргэлж дурсан санаж явах болно.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү