Ерөнхий сайд ерөнхийлөгч хоёр нутгийн иргэддээ сэлэм барьж өглөө

Ерөнхий сайд ерөнхийлөгч хоёр нутгийн иргэддээ сэлэм барьж өглөө

Хэнтийн Дэлгэрхаанд есөн давхар байшинтай тэнцэх хөшөө сүндэрлэж байна. Цахим сүлжээнд Хэнтий аймагт сэлэмний хөшөө барьж эхэлсэн гэх зурагтай мэдээлэл газар аваад байна.

Тэгвэл энэ мэдээлэл худлаа бөгөөд сэлэмний хөшөө биш “Монголын нууц товчоо” цогцолборын суурь ажлын явцын зураг аж. Тодруулбал, “Монголын нууц товчоо” цогцолборыг Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд барьж байна.

27 метр өндөртэй энэ цогцолбор есөн давхар байшинтай тэнцэхүйц хэмжээтэй. Дотор нь “Монголын нууц товчооны Дэлхийн ном” музей байгуулж, нууц товчооны 30 хэлээр хэвлэсэн 300 гаруй номыг дэлгэх гэж буй.

Мөн Эзэн Чингисийн “Аураг” ордон байсан Хөдөө аралд архелогийн судалгааны төвийн үзэсгэлэнгийн танхим, Ауруг ордын туурь, Монголын нууц товчоо дурсгалын хөшөө, Цагаан сүргийн тахилгын өргөө зэргийг энэ цогцолборт шийдэж өгөх юм байна.

Тэгвэл энэ “Монголын нууц товчоо” цогцолборын барилгын интерьер, гадна тохижилт, гадна шугам сүлжээ /Хэнтий, Дэлгэрхаан сум/–ыг гүйцэтгэх 2.700.000.000 тендер зарлаж байжээ.

Мөн энэ бүтээн байгуулалтын гадна цахилгаан хангамжид 450.000.000 саяын төгрөгийн тендерийг зарласан байна.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү