Ч.НОМИН төсвийн 200 гаруй сая төгрөгийг нөхрийнхөө болон өөрийнхөө компани руу шилжүүлжээ

Ч.НОМИН төсвийн 200 гаруй сая төгрөгийг нөхрийнхөө болон өөрийнхөө компани руу шилжүүлжээ

Соёлын сайд Ч.Номин төсвийн мөнгөөр хэрхэн гараа угааж хувийн бизнесээ санхүүжүүлж буй баримтыг Шилэн дансны мэдээлэлд тулгуурлан хүргэж байна. Ч.Номин нөхөр Г.Бат-эрдэнийнхээ шууд хамаарал бүхий компанитай гэрээ байгуулж 13,9 сая төгрөг шилжүүлжээ!

Соёлын сайд Ч.Номингийн нөхөр Ганхуягийн Бат-Эрдэнэ “Тэнгэрлиг медиа групп” ХК-ийн гүйцэтгэх захиралаар ажилладаг байна. Тус компанийн тухайд доороо хэд, хэдэн охин компани үүсгэн байгуулсан байдаг бөгөөд эдгээрийн нэг “Анрид” ХХК аж.

Гэтэл Соёлын яамны харьяа Соёл урлагийн газар 2022 оны 07 дугаар сард тус компанитай 19 сая төгрөгийн үнийн дүнтэй сошиал сурталчилгааны хамтран ажиллах гэрээ байгуулж 13,9 сая төгрөгийг урьдчилгаанд шилжүүлжээ. Улсын бүртгэлийн нээлттэй санд буй мэдээллээс харвал Г.Бат-Эрдэнэ “Тэнгэрлиг медиа групп” ХК-ийн гүйцэтгэх захиралаар бүртгэгдсэн байх бөгөөд “Анрид” ХХК-ийн эзэмшигчээр нь дээрх компани мөн бүртгэгджээ.

Товчхондоо Ч.Номин төсвийн мөнгөөр нөхрийнхөө бизнесийг ийнхүү дэмжсэн нь Авлигын эсрэг хуулийг илтэд зөрчсөн үйлдэл болжээ гэхэд хилс болохооргүй байна.

Соёлын сайд Ч.Номингийн тухайд төсвийн мөнгөөр нөхрийнхөө эрхэлдэг бизнесийг дэмжээд зогссонгүй. Тэрээр үргэлжлүүлэн өөрийн бизнес хамтрагч Ж.Энхжаргалангийн компанид 187 сая төгрөг төсвөөс гэрээ байгуулан гаргаж өгчээ.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү