Гитарчин Д.Өлзий-Орших удахгүй дүлийрнэ гэж оношлогджээ

Гитарчин Д.Өлзий-Орших удахгүй дүлийрнэ гэж оношлогджээ

Гитарчин, ая зохиогч, продюсор Д.Өлзий-Орших хамтлагаасаа гарч буйгаа мэдэгдлээ. Тэрбээр: “Баяртай Никитон! Сүүлчийн удаа Никитонтой тоглолоо. Аливаа юм өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг.

1992-1993, 2004-2014, 2016-2022 хүртэл энэ хамтлагтай тоглож, “Нандин шүтээн”, “Үүлэн үст”, “Чи минийх” гэсэн гурван цомогт нь гитарынхаа дууг үлдээжээ. Сүүлийн үед хэт чанга хөгжим, рок тоглолтонд тоглохоор ядраад байдаг болж.

Дээр нь энэ муу чих байнга шуугиад, сонсголын асуудал гарч эхэллээ. Эмчид үзүүлэхээр яваандаа дүлийрнэ гэсэн оноштой. Гэхчилэн бас бус шалтгааны улмаас Никитоноо орхиж байна.

Ер нь хүнд аливаа хийж байсан зүйлээ орхих өдөр нэгэн цагт заавал ирнэ. Тэр цагт юу ч байсан харамсахгүйгээр орхиж чаддаг байх хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Чадал нь нэгэнт хүрэхгүй болж хүний элэг доог болж явснаас чадаж байгаа цагтаа явж чадна гэдэг 1 бодлын бас гоё шүү.

Гитараа бас хөгжмөө би бүрмөсөн орхиж буй хэрэг бишээ. Мэдээж ганц нэг дуу зохиож, хааяа томхон тоглолтуудад оролцоно. Никитон бол мэдээж зогсохгүй урагшилна.

Өөр залуу сайн гитарчид намайг өлхөн орлоод тоглочихно. Никитондоо хамгийн сайн сайхан бүхнийг хүсье Үе үеийн олон хит дууны зохиогч, монголын номер нэг гитарчингүйгээр домогт “Никитон”-ыг төсөөлөхөд хэцүү ч тэр нэгэнт ийм шийдвэр гаргажээ. Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү