Виктория Бекхэм бэртэйгээ дайн зарлажээ

Виктория Бекхэм бэртэйгээ дайн зарлажээ

Дэлхийн алдарт хөл бөмбөгчин Дэвид Бекхэм болон “Spice Girls” хамтлагийн гишүүн Виктория Бекхэм нарын том хүү Брүүклин өнгөрөгч дөрөвдүгээр сард хуримаа хийсэн билээ.

Энэ жил 23 нас хүрч байгаа Брүүклин Бекхэм 27 настай Никола Пелтзтэй хуримласан. Гэтэл хурим болоод удаагүй байтал Виктория Бекхэм бэртэйгээ “хүйтэн дайн” эхлүүлсэн тухай хэвлэлүүд онцолжээ. 

Никола өнгөрөгч пүрэв гарагт өөрийн инстаграм хуудаснаа уйлж буй зургаа нийтэлжээ. Хэцүү байдалд орсон түүнийг хадам ээжтэйгээ таарамжгүй xapилцаатай байгаа учраас ийнхүү сэтгэл санааны хувьд уналтад орсон байж болзошгүй хэмээн эх сурвалжууд дурдсан байна.

Тэдний бичиж буйгаар хуримын ёслол болохоос өмнө энэхүү асуудал эхэлжээ. Бие биеэ тэвчиж чаддаггүй хадам ээж, бэр хоёр хоорондоо нэг их ярьдаггүй гэнэ.

Хуримын бэлтгэл ажлын үеэр уур амьсгал үнэхээр aймшиrтай байсан тухай гэр бүлийн ойрын эх сурвалж дурдсан бөгөөд Виктория тэдний xypимд гар бие оролцоогүй аж.

Хурим болж өндөрлөөд хэдийнэ дөрвөн сар өнгөрчээ. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл таарамжгүй xapилцаа үргэлжилсээр байгаа бөгөөд үүнийг даван гарахад Николад хүндрэлтэй байгаа тухай эх сурвалжууд онцолсон байна. 

Никола долларын тэрбумтан гэр бүлээс гаралтай нэгэн. Хуримын ихэнх зардал түүний гэр бүлээс гарсан бөгөөд Брүүклинийг мөнгөнөөс үүдэн түүнтэй гэрлэсэн хэмээх нь бий. 

Өөрийн шашнаа орхин эхнэрийнхээ гэр бүлийн шүтдэг шашинд орж, нэрээ Брүүклин Пелтз Бекхэм болгон өөрчилсөн тэрээр  эхнэрийнхээ талд байгаа тухайгаа инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү