М.Баярмагнайд мөнгөний хэрэг гарав уу…

М.Баярмагнайд мөнгөний хэрэг гарав уу…

Жүжигчин М.Баярмагнайгийн хөтөлдөг байсан “Bayarmagnai Mask” хэмээх 600 мянга гаруй дагагчтай хувийн пэйж хуудас нь нэрээ сольж “Давалгаа” хэмээх нэртэй болсон байна.

М.Баярмагнайгийн пэйж хуудас нь Монголын хамгийн олон дагагчтай, идэвхитэй хуудсуудын нэгэнд зүй ёсоор тооцогддог бөгөөд хэрэв зарсан бол маш өндөр үнэ хүрсэн нь тодорхой.

Хэдэн сарын өмнө сошиал од Осоржамаагийн хуудсыг нэгэн бизнесмэн 20 сая төгрөгөөр худалдан авсан мэдээллийг бид анх сэжүүрийг нь гаргаж байсан билээ.

Тухайн үед худалдан авсан хүн нь үүнийг хүлээн зөвшөөрч Осоржамаагаас 20 сая төгрөгөөр авсан гэдгээ хэлж байсан. Харин Осоржамаагийн хувьд тухайн мөнгийг бүтэн аваагүй бөгөөд дунд нь нэгэн зуучлагч ашиг хийсэн гэж үзэхээр байсан юм.

Ийнхүү Баярмагнай жүжигчин маань хуудсаа өндөр үнээр зарав уу эсвэл өөр нэрээр пэйж хуудсаа ашиглахаар шийдэв үү, эсвэл пэйж хуудасны эрхээ алдчихав уу гэдгийг тун удахгүй бид олж мэдэх болно.

Мөн бид судалж үзэхэд жүжигчин Баярмагнай нь жил гаруй ашиглаагүй байсан 243 мянган дагагчтай пэйж хуудсаа сүүлийн өдрүүдэд ашиглаж эхэлсэн нь сонирхол татаж байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү