Ocолд орсон монгол эмэгтэйд америкчууд тусалж байна

Ocолд орсон монгол эмэгтэйд америкчууд тусалж байна

АНУ-ын Мичиган нууранд болсон aймшигтай ocлooc aмьд үлдсэн монгол бүсгүйн түүх америкчуудын бахархал болж байна. БОЛСОН ЯВДЛЫГ ӨГҮҮЛЭХ НЬ: 34 настай, хоёр хүүхдийн ээж Бат-Очирын Лана энэ сарын 13-нд Мичиган нуурын эрэг орчимд амарч байсан аж.

Түүнийг хийлдэг гудсан дээр хөвж байх үед хажууд нь байсан моторт завь хөдөлгүүрээ гэнэт асаасан байна. Улмаар тухайн завь ухрах араандаа хийснээс болж ард нь явж байсан Лана хийлдэг гудастайгаа татагдаж, сэнсэнд хоёр хөлөө тастуулжээ.

Түүнээс гадна бас нэгэн эмэгтэй хийлдэг гудастайгаа татагдаж, гарандаа бэртэл аваад буй аж. Монгол бүсгүйн биеийн байдал одоо тогтворжиж, aмь нacaнд нь аюулгүй болжээ.

Aймшигтай ocoлд ороод долоо ч хоноогүй хэр нь сэтгэл санааны хувьд маш хатуужилтай байгаа нь америкчуудын бахархлыг төрүүлжээ. “Эмнэлгийн орон дээр хэвтээд хандив хүссэн зурвас бичнэ гэж өмнө нь төсөөлж байсангүй.

Намайг Бат-Очирын Лана гэдэг, 34 настай, хоёр хүүхдийн ээж, гайхалтай нөхрийн гэргий. Нөхөр бид хоёр найзындаа очиж завийг нь аваад Мичиган нуур руу явсан юм.

Бид завиндаа найман хүний багтаамжтай хийлдэг сал аргамжсан бөгөөд аймшигт явдал болох үед салан дээрээ байсан юм. Гэтэл гэнэт 37 фут том завь яах ийхийн зууртгүй ухарч орж ирээд замдаа таарсан бүхнийг дайрсан. Бүх зүйл маш хурдан болсон.

Завины хөдөлгүүрийн сэнсэнд цохигдоход төсөөлшгүй их өвдөлт мэдрэгдэгдсэн. Би vxлээ л гэж бодсон. Дараа нь шууд живсэн. Би сэлж чаддаггүй юм л даа. Гэсэн ч эцсийн хүчээ шавхаж усны гадарга дээр нэг гарч ирээд нөхөр маань сандapcaн байдалтай намайг нүдээрээ хайж байхыг харсан юм.

Царайд тэр үед тодорч байсан дүр төрхийг би хэзээ ч мартахгүй байх. Тэгээд л буцаад живсэн. Нөхөр маань татаж гаргаагүй бол vxэx байсан. Нөхөр минь миний амийг аварсан. Тэр намайг завин дээр татаж гаргахад юу болоод өнгөрсөн нь тодорхой болсон. Миний хоёр хөл байхгүй болчихсон байлаа” гэж тэрээр болсон явдлыг зурагласан байна.

Тэрбээр “Урд минь хүнд хэцүү урт зам байгаа. Олон сорилтыг даван туулан хэрэгтэй. Харамсалтай нь, би энэ улсад амьдарч байгаа эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй олон хүний нэг нь юм” гээд сайхан сэтгэлт хүмүүсийг хандивын аянд нэгдэхийг уриалжээ.

Өдгөө түүнд хөл тайрах, мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээний зардалд 250.000 ам.доллар хэрэгтэй байгаа бөгөөд GoFundMe хандивын платформоор одоогийн байдлаар 100.000 гаруй нь цуглаад байгаа юм. Уншигч та ч бүсгүйтэй холбогдон тусалж болох юм. Осол гаргасан “La AquaVida” завины ахмадад хуулийн байгууллагаас хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү