Хөгшин эмгэн хүүхэд гаргах гэлээ гэж хүмүүс түүнийг ад үздэг байжээ

Хөгшин эмгэн хүүхэд гаргах гэлээ гэж хүмүүс түүнийг ад үздэг байжээ

Түүний ээж болох хүсэл үнэхээр их байсныг хүмүүс ойлгохгүй ад шоо үзэж байсан ч охиноо төрүүлсэн. Одоо тэрээр 81 настай охин нь 15 настай… 2005 онд 66 насандаа охин төрүүлэхэд хүмүүс түүнийг зэвүүцэж, ад шоо үзсэн харцан дор амьдрах түүнд хүнд байсан…

2005 онд 66 настайдаа анхны хүүхдээ төрүүлж, дэлхийн хамгийн өндөр настай ээжээр Гиннесийн амжилтын номонд орсон Адриана Илиеску. Өнгөрсөн 14 жилийн хугацаанд энэ эмэгтэйг олон нийт их жигшэн зэвүүцэн байсан ба олны дургүйцлийн ад шоо үзсэн харцан

дор олон удаа даван туулж байсан бөгөөд охиныхоо хайрын ачаар эх хүн болж хүсэл мөрөөдөлөө биелүүлсэн юм. Тэр үнэхээр хүүхэдтэй болохыг хүсч мэрийж байсан ч хүүхэдтэй болох гэсэн бүх оролдлого дэмий хоосон болсоор л байв.

Төрж чадна гэсэн бүрэн итгэлтэй тэрээр сайн үр сайн Ген олж авах гэж өөрөөсөө олон дүү залуугаас үр авч төрүүлэх гэсэн оролдлого бүр нь амжилтгүй болсон ч эцэст нь 66 насандаа азаар охинтой болж чаджээ. Одоо Адриана 81 настай, охин нь 15 настай залуу охин хэдий ч ээжийнхээ бага залуугын үетэй нь ихэр мэт адилхан.

Охины оюуны чадамж нь үе тэнгийнхнээсээ хамаагүй өндөр бөгөөд их ой сайтай охин юм… ээж нь үе тэнгийн охидын эцэг эхээс нь хамаагүй ахмад гэдгийг ойлгодог боловч тэрээр түүнд огтхон ч санаа зовдоггүй юм.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү