Хөл нь хөлдөж гацсан уулчин нууцаар ганцаараа авиралт хийж байжээ

Хөл нь хөлдөж гацсан уулчин нууцаар ганцаараа авиралт хийж байжээ

Памирын нурууны Ленин (7134 метр ) оргилд соло авиралт хийж явсан Цэгц клубийн тэргүүн Х.Бумхишиг 5800 метр өндөрт хөлөө xөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан байдалтай байсан.

Монголын уулчдын үндэсний холбооны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, Жаргалант клубийн уулчин Э. Даваадоржийн хамтаар баг бүрдүүлэн аврах ажиллагааг эхлүүлсэн юм. 

Тэгвэл аврах ажиллагаа амжилттай болж, уулчин Х.Бумхишигийг аварч чаджээ. Энэ тухай Монголын уулчдын үндэсний холбооноос, “Уулчин залуугаа аврах ажиллагаа амжилттай болж тэд эсэн мэнд машин хүрэх газарт бууж

ирсэн. Оше хот руу эмнэлэгт очиж, үзлэг хийгээд эмчийн шийдвэрээр нутаг буцах эсэх асуудлыг шийдэхээр байна. Мөн Тухайн  уулчин өмнө энэ ууланд авиралт хийхээр ирсэн боловч оргил дээр гарч чадахгүй буцсан байжээ.

Тиймээс залуу хүний хор шарандаа хэн ч хэлэлгүй нууцаар авиралт хийхээр дахин очоод ийм асуудалтай нүүр тулсан талаар уулчдын холбооны хүн нь мэдэгдлээ.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү