Lil Pump биднийг онигор гэж дopoмжилжээ

Lil Pump биднийг онигор гэж дopoмжилжээ

Монголд Lil Pump-г авчирсан BRB компани өөрсдийгөө энэ асуудалд хариуцлага хүлээхгүй гэж хэлж байсан. Гэхдээ урих хүмүүсээ судлаагүй нь тэдний буруу болохыг зарим иргэд шүүмжилж байна. Учир нь Lil Pump нь анх Gucci Gang дуугаараа олонд танигдаж байсан ч улмаар

дэлхийн урлагийн тайзнаас шахагдаж ганцхан дуутай реппер болж өөрийнх нь хувийн зан байдал нь хүмүүсийн дургүйцлийг хүргэж нэр хүнд нь унасан байсан. Ийм репперийг судлалгүй Монголд урьсандаа тэд санаа зовохгүй өөрсдийгөө өмөөрч байгаа нь туйлын xapaмсалтай.

Lil Pump нь арьс өнгөөр ялгаварласан үгсийг ашиглан дуу хийж түүгээрээ маш их үзэн ядагдаж байсан билээ. 2018 онд тэрээр ази хүмүүсийг ялган гадуурхсан асуудал гаргаж байсан бөгөөд ази хүмүүсийг онигор нүдтэй

хэмээн тохуурхан дуундаа оруулж байсан нь түүнийг хэрхэн асуудалтай хүн болохыг илэрхий харуулж байв. Мөн 2017 онд эмэгтэй хүнд гар xvpч байсан нь нэлээн шуугиан дэгдээсэн. 

Короно вирус тархаж байх хүнд хэцүү үед маск хэрэглэхгүй байснаасаа болж JetBlue агаарын тээврийн газраас хүртэл xopиг авч тэдний үйлчилгээг авах эрхгүй болж байсан гээд дурдаад байвал дуусашгүй их олон асуудлууд бий. Үүн дээр түүний xap тaмxины хэргүүд, 3oдоон нэмэгдэж шүүхээс я.л авч байсан тухай гээд маш олон зүйлс бий.

Үүнийг BRB компани урихдаа судлаагүй нь харамсалтай. Гаднын дуучид гэхээр тэднийг шүтэх шахам хамаг мөнгөө өгч дэмжихээсээ өмнө эхлээд судалгаа хийж тэр хэр хүн бэ гэдгийг ойлгох ухаан Монголчуудад байсангүй.

Тэр эмэгтэй Монгол ч бай биш ч бай эмэгтэй хүнийг олон нийтийн хэрэгслээр тэгж нийтлэх нь зүй ёсонд үл нийцнэ. Гадаадад мод Монголд од ийм хүмүүсийг авчирч дуулуулаад өөрсдийнхөө арьсаа хамгаалж байгаа BRB компанийн захирал залуу цаашид үүндээ анхаарах биз ээ.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү