Хутагт Данзанравжаа жинхэнэ утгаар яаж амьдрах вэ гэдэг талаар ийн өгүүлжээ

Хутагт Данзанравжаа жинхэнэ утгаар яаж амьдрах вэ гэдэг талаар ийн өгүүлжээ

“Аяа хэмээн” Ачит багшийгаа орой гавал мэт үүрч яв Амь нас лугаа дүйцүүлж ядам бурхныг шүтэж яв Сүүдэр мэт ханд, дагинас сахиустай нөхөрлө Сүжиг тангараг санваарийг нүдний цөцгий мэт энхрийл Өчүүхэн хилэнцийг ч өргөсөнд хатгуулсан мэт цээрлэ Өглөгийн эзэд ба үхээрийн идээг бөөлжис мэт цээрлэ.

Хичээл сэрэмжийг боомлох дээс мэт чангал Хилэнц, хурьцал, нисваанисыг хорт могой мэт бод Өөдгүй муу үгэнд үхсэн хүн шиг дуугаа хураа Өөрт тустай үгийг амны уншлага мэт үглэж яв Унд хоолыг хэтрүүлж бүү хэрэглэ эм мэт шүт Ухаан билиг оюунаа нарны гэрлээс ч илүү болго

Уудам огторгуй лугаа адил хязгаар үгүй төгс бай Ундрах оюун билгээ далайн ёроолоос гүн байлга Балчигаас ургасан бадамлянхуа адил тоос үгүй бай Бардам омог сэтгэлээ хир торгоноос илүү зөөлрүүл. Энхрийлж хайрладаг биеэ зээлийн байшин мэт бодож яв Энэ насны үзэгдлийг илбэ зүүд мэт үнэнгүйд санаж яв Аливаа хүний өмнө боол мэт дорд суурийг барьж яв

Адуу мэт орой унтаж, шувуу мэт эрт босож бай Алдар нэр цуурайтвал үхдэл хүүр мэт зориггүй бай Атаат дайсан муу хэлбэл уул мэт хөдөлгөөнгүй тэс Хамаг ёсоо хазайлгалгүй хаан хүн шиг бай Харалган сохор мэтээр бусдын мууг харахгүй яв Дээрэнгүй хэрүүлийг хэрэгсэлгүй дүлий мэт яв. Дээдэст зусардахыг тэвчиж галзуу хүн шиг бай

Өөрийн эрдмийг уурхайн сан шиг далдлан нууж яв Өр ширтэй хүн шиг эд эдлэлээ өглөг болгон өгч яв Зовж яваа нөхөртөө садан сүлбээтэн мэт тусалж бай Зоргоор хэрэн хэсэж, ороонги гөрөөс шиг ганцаараа яв Зожиг хирс мэт ямагт ганцаараа бай Зориуд хор идсэн мэт хэзээ үхэх магадгүйг бод Гянданд чангалагдсан мэт энэ орчлонгоос уйдаж яв Гэмт муу нөхрийг өстөнд үзэж сэмээр холдон зайл.

Ариун гүн увдисыг рашаан мэт үргэлж ууж яв Амьсгалах завгүй мэтээр сайн зам мөрийг бясалглаж яв Алин үзэгдсэн бүхнийг илбэ мэтэд онон зохио Аялгуу дуу бүхнийг хадны цуурай адил мэдэж зохио Чанадад хүрэхийн тулд сэтгэлдээ харуул тавьж Чандмань эрдэнийн адилаар өвөр бусдын тусыг бүтээ

Товчилбол би үүнийг хийнэ, түүнийг хийхгүй гэж Тодорхой урьдаас ажиглаад шийдэж нэг орвол Цангасан заан ус руу дайрах мэт яавч буцалтгүй зүтгэж Цаад эцэст нь хүртэл ажлаа магадтай гүйцээн зохио.

ГУРАМСАН СҮЛЖЭЭ СУРГААЛ

Өсөхийн цагт санууштай нь Бишрэл, хичээл, сэтгэл гурав Өөдлөхийн тулд нягтлууштай нь Сургааль, үнэн, үлгэр гурав Ачлахын дээдээр ачлууштай нь Ээж, аав, эх орон гурав
Асрахын дээдээр асрууштай нь Өтгөс, нялхас, хань гурав Ялахын түрүүнд ялууштай нь
Бие, хэл, сэтгэл гурав Яруу төгс сурууштай нь Яриа, дуу, хөгжим гурав

Эгшин бүрийд цэгнүүштэй нь Бие, хэл, сэтгэл гурав Эгнэгт тордож явууштай нь Билэг, ухаан, чадал гурав Бадарч дээшлэхийн үндэс нь Сэрэх, санах, тэмүүлэх гурав Баларч дордохын тэмдэг нь Унтах, мартах, тэрслэх гурав Ажиллах цагийн хэмнэл нь Өглөө, өдөр, орой гурав Амьдрах цагийн хэмжээ нь Балчир, идэр, өтөл гурав

Мөчид хоосны хэмжээ нь Өнгө, мөнгө, зэрэглээ гурав Мөнх бусын дохио нь Өтлөх, элэх, буурах гурав Ажил бүтээхийн эрэмбэ нь Мэдлэг, чадвар, дадал гурав Аливаа шинжээс эрхэм нь Мэргэн, түргэн, даамай гурав Тэтгэх горимын эх нь Нар, сар, хайр гурав Тэжээх шимийн үндэс нь Гал, ус, газар гуравҮйл бүхнээс эрхэм нь Бодох, туурвих, дэмжих гурав. Үнэн бүхий туйл нь Төрөх, орших, үхэх гурав

БОЛООСОЙ

Нар ургаад, шөнө болдоггүй ч болоосой Нас өнгөрөөд, үхэл ирдэггүй ч болоосой
Багшийг шүтээд, гэмийг нь отдоггүй ч болоосой Буяны нь, дурсаад сургаалийг нь мартдаггүй ч болоосой Жаргав юу вэ, омоггүй ч болоосой Зовов юу вэ, хатамжтай ч болоосой Олов юу вэ, булаалддагүй ч болооссой Үгүйрэв юу вэ, хулгай хийдэггүй ч болоосой

Эрдэмээ хэлэхэд, хөөрдөггүй ч болоосой Гэмээ хэлэхэд, уурладаггүй ч болоосой Нөхөрөө сайн явахад, атаархдаггүй ч болоосой Өөрөө муу явахдаа гэмшдэг ч болоосой Авахдаа адил өгөхдөө мэргэшдэг ч болоосой Өөртэйгээ адил бусдыг өмөөрдөгч болоосой

Уншихдаа уйддаггүй ч болоосой Бясалгахдаа залхуурдаггүй ч болоосой Үгүйгээ буй гэж нэрлэхдэггүй ч болоосой Өндөр доод бусдыг сонждоггүй ч болоосой Муухан нэгнээ эвсэж муулдаггүй ч болоосой Мунхаг байж бусдыг сургадаггүй ч болоосой Огторгуй дор нисэгч шувуу Огторгуй дуусгаад буух нь бус Уйдаж чилэхдээн буунам биш үү Ухаан билэгт сурагчид Ухааны зүйлийг төгөсгөөд зогсох нь бус Өөрийн ухааны хирээр суралцаад Дуусахдаан зогсном биш үү

ТОДОРХОЙ ТОЛЬ ХЭМЭЭХ СУРГААЛИАС 

Их саван дор хийсэн ус Их боловч үл анзаарагдмуй Их ухаантан таны сурсан эрдэм Их боловч үл мэдэгдмүй Өчүүхэн саванд хийсэн ус өчүүхэн боловч асгах нь хялбар Өчүүхэн ухаантан таны эрдэм өчүүхэн боловч үзтэл аман дор гармуй Зургын зул мянга боловч зузаан харанхуйг арилгаж чадахгүй Золгүй үг түм боловч журам ёсыг яахин тодруулмуй

Эм тахиа өдөр бүр төрөвч Эрхтэн гүйцэд тахиа болох нь цөөхөн Эрдэм билгийг сурагчид олон боловч бүтээгчид цөөхөн Онолт зарим мэргэд олон үг өгүүлэх нь Омогтойдоон бус утга чанарыг ухсандаан бишүү Өглөөний эхлүүлсэнийг гүйцээлгүй орхиод Үдэш бас нэгийг эхлэгч хүний Үйл хэрэг нь үл бүтмой Хэлсэн даруй мэдмээр болоод Хэд хоновоос мартаж орхигч Хичээнгүй бус тэнэнгийн зан

Тодорхой зүйлыг үзсэн цаг дор Тогтоож авах нь түргэн бөгөөд Тун ч үл мартагч туурвил сайт мэрэгдийн зан Угийн хэр ямар бөгөөс Үнэн түүгээрээн явагч хүн Олон мэрэгдийн дотор боловч Овог үгүй баатар болмой Түр зуурын жаргалд ташуураад Алс хэтийг үл бодогч хүн нь Алхын тул бүртэгсэн гахай Ажиггүй хэвтэх лүгээ адил

Учирсан бүхэн лүгээн ханьлаад Удалгүй уйдаж салаад Урдахаан муушаан өгүүлэгч Ухаан муутны ханилхын зан Зүйтэй нөхрийг шинжлэн таньж ханьлаад Зөв буруу хоёрыг асуулцан явж үйлдээд Зовлон жаргал хоёрыг адил хуваан эдлэгч Зохист мэргэдийн ханилхын ёс Амар байх цагт амраглан ханилсан нөхрийг Арга мухардах үед орхин зайлагч Ааш батгүй адаг тэнгэийн зан

Худал үгүй үнэн үг Хор үгүй сайхан сэтгэл Хуумгай үгүй бат явдал Энэ гурвуулаа бүрдвээс мэргэний туйл Хэлсэн бүгдийг худал болгоод Гишигсэн бүгдийг хуумгай болгоод Үгүй хэрэг дор харин хэрсүүлэгч Хэрэггүй тэнэгийн туйл Энгийн улсын хэлэлцдэг үг Эцэсдээн сайн муу адил үгүй тул Эрдэмтэй гэмтэй хоёр явдлыг Эрэгцүүлэн бодож явагтүн

Залбирсан сэтгэлийн үнэнд Хамаг амьтны буяны далай дүүрэх болтугай

Залбирсан сэтгэлийн үнэнд Заяасан элбэг увьдис нь Зандан модны навчис Завын уулнаа түгэх шиг. Хавтгай бөөрөнхий элдвээр Хавтаслагч энэ орчлонг Хавтай ламынхаа ачаар Харамсалгүй туулъя. Галзуу орчлонгийн жамд Гал харвасныг үзэвч Гайхамшигт бодь сэтгэлээр Гасланг хэрэгсэлгүй бүжиглэнэ.

Аль үзэгдсэн явдлаар Амгалан хоосны агаарт Арга билгийн амтыг Амсан цэнгэгч болтугай. Хожмыг гэвэл сэтгэл гэрч гэх Хоорондоо гэвэл бидний биес. Хочлогч сансар зүүдний цэнгэл Хорхойт би-д баригчийг дараасай. Хэдэн үгээ гэнэдэж хэлсэн минь Хэвцгий амьтанд тустай болоод Хэзээ насанд амьтны тулд Хэтэрхий бурхан болтугай.

Ноён Хутагт Данзанравжаагийн сургааль үгсийн дээжис

Нарны гэрэл хурц болоход Үүл үгүй бол нэн сайн Насны багад эрдэм сурахад Залхуугүй бол даанч сайн. Ном үгүй хувраг Гэзэг үгүйгээс бус юу вэ? Номой зантай хүн Хождохоос бус юу вэ? Үзсэн эрдмээ мартагч хүн Буянаар үгүйрэхийн тэмдэг Үлгэргүй эсгэсэн малгай Эд эвдэхийн шинж. Хүчилснээс эвийг нь олбол хямд. Хэрэлдсэнээс учраа хэлэлцвэл шулуун.

Хүн сайн ч бол Ганцаар бүгдийг яахан дийлэх вэ? Тонгоргийн ир хурц ч бол Чулууг яахан дийлэх вэ? Модоор барс хийж тавивч Дэмий хэн айх вэ? Муйхраар улсыг сөрж Хэнээс дээр гарах вэ? Үзэл, явдал, санаа таарвал Ганц хүн ч бол нөхөр. Үг үгээ эс дагавал Олон хүн ч бол дайсан. Унасан морь гижгээ хүрвэл Эс үргэвч өшиглөх. Ус их ч бол Өвөл цагт мөс болох Ухаан их ч бол Өтлөхийн цагт молхи болох.

Тугалган жад шантрах нь хурдан Туйлбаргүй хүн урваж буцах нь олон. Болоогүй шүүрхий мах ходоодонд гэмтэй Болзоогүй олон үг нөхөрт халтай. Сайн морь үхэр мэт мөөрвөл тун зүдэг Сайн ноён юмны тэргүүнд аашилбал ичгэвтэр. Баас шээс эс гарвал Биед өвчин болох Бага сага гомдлыг эс илчилбэл Сэтгэлд зовлон болох. Шувуу тороос алдуулбал Барихад бэрхтэй Шууд үг алдвал Баллахад бэрхтэй.

Торгон дээлтэй хүн бөөлжихөд Өрмөг дээлтэй хүн ч бол жигших. Толь тунгалаг боловч Хиртвэл царай үл үзэгдэнэ. Мэргэн мунхаг хоёр хүн ч бол ханилж болно. Мэргэн нь мунхгийнхаа урмыг тэжээж явсаар Нөхөртэй ч болно. Мунхаг нь мэргэнийхээ тааллыг Улам улмаар олж явсаар Ухаантай ч болно. Сүү цагаан ч бол гашилбал язмаг Мэргэд ухаантай ч бол ганцаардвал өнчин Мэргэн хүнд ч нөхөр хэрэгтэй

Мунхаг хүнд ч түшиг хэрэгтэй Мунхагаа тэтгэхгүй Мэргэд алдар үгүй болно. Цийдэм удахдаа гашилдаг Хүн удахдаа уйддаг. Хоёр мунхаг салбал Мунхагийн тул хүн жигших нь бага Хоёр мэргэд салбал Мэргэд гэх тул Муу цуу алдартай болно. Жигүүр хэрэг үгүй шувуу нэг ч үгүй Эв хэрэг үгүй хүн нэг ч үгүй Монголчууд ихэд ч эв хэрэгтэй Багад ч эв хэрэгтэй гэдэг.

Хоёр эвтэй хүн бус хүний үгийг Бие биедээ бүү нуу. Бие биенийхээ үгийг Бусад хүнд бүү хэл. Эв буй үгүйг мэдье гэвэл Зовох цагт тус буй, үгүйг үз Амраг мөн бишийг танья гэвэл Бие биеэсээ сэжиглэх эсэхийг ажигла. Янаг хүний баах нь ч бол сайхан Өшөөтэй хүний инээх нь ч бол муухай гэдэг. Янаг болбол эвтэй явах хэрэгтэй Өшөөтэй болбол дуугүй суух хэрэгтэй.

Бус хүний сэтгэлийн нумыг эгүүлэхэд Өөрийн сэтгэлийн хөвчийг хичээ гэжээ. Мэсний шарх эдгэдэг Үгийн шарх эдгэдэггүй Цээжний дотор гал бадравч Утааг нь хамраар битгий гарга гэжээ. Дайсан амраг алин болов Үг цөөн, зан зөөлөн хэрэгтэй. Дайсны дэргэд амрагаа битгий магт. Янагийнхаа дэргэд дайснаа бүү нуу. Санаа нийлбэл үхсэн хүний үгийг ч бол Амьд хүн хэрэглэнэ.

Сэтгэл хоорондоо буруудвал Хоёр амьд хүн ч бол үл дуугаралцана. Эд мал үгүй хүн Үнэн үг хэлэвч Хэрэгсэхгүй цаг болжээ. Манж зан үгүй хүн Ганцаардах цаг болжээ. Хүн олон боловч Үхэхээ мэдвэл цөөн Ухаантан олон боловч Хойтоо санах нь бэрх Энэ насыг ямагт бодож Хэчнээн хэрэг бүтэх вэ? Үүрдийн их тусыг бодвол Бурхан тэнгэрийн номыг хичээгээрэй Таван махбодь бүгд Огторгуй махбодид хурна. Таван хор бүгд Мунхаг сэтгэлд хурна.

 Хоосон дууны барилдлага

Ачтаны дээд багшийг эс шүтээд Авралын орныг эрж ямар тус болох вэ. Асар ариун буяныг эс бүтээгээд Амар заяаг хүсэж ямар тус болох вэ. Алдас бурууг явдлыг эс тэвчээд Бурхан болохыг горилж ямар тус болох вэ. Атгаг бурууг үзлийг эс тэвчээд Эргэл мөргөл үйлдэж ямар тус болох вэ. Амьтан бүхнийг эхээ гэж эс мэдвэл Ая тааруулж зусардаад ямар тус болох вэ.

Аминцар сэтгэлийг чөтгөр гэж мэдвэл Бодь сэтгэлийг бясалгаж ямар тус болох вэ. Хорон санааны хирийг эс угаавал Хошуугаа угааж ямар тус болох вэ. Ариун шагшаабадын үнэрийг эс анхилуулбал Арц хүж түлж ямар тус болох вэ. Би-д баримтлагч мунхагаа эс тэвчээд Билгийг хүсэж ямар тус болох вэ. Бядуу орчлонгийн шуналыг эс тэвчээд Бясалгалыг горилж ямар тус болох вэ.

Хот мандлын утгыг эс таньвал Хэнгэрэг цан дэлдээд ямар тус болох вэ. Хоолойн хүрдний зангилааг эс тайлбал Хүчлэн бархираад ямар тус болох вэ. Өөрийн үндэст нисванисыг эс номхотговол Мэргэн нэрээр ямар тус болох вэ. Үнэмлэхүй чанарын бат газрыг эс барьвал Өндөр суудал ямар тус болох вэ.

Шавь гэвш Шаравтаа айлдсан сургааль

Даяар бүxэн магтвал, үxдэл мэт зориггүй яв Дайсан бүxэн муулбал уул мэт xөдөлгөөнгүй тэс Xамаг ёсоон xазайлгалгүй, xаан xүн шиг бай Xаралган соxор мэтээр бусдын мууг xараxгүй яв Энэ биеэ зээлийн байшин мэт батгүйд санаж яв Энэ насаа зүүдний үзэгдэл мэт үнэгүйд санаж яв Аливаа xүний өмнө боол мэт дорд суурийг барьж яв Адуу мэт орой унтаж, шувуу мэт эрт босож бай

Дээрэнгүй xэрүүлийг xэрэгсэлгүй дүлий мэт яв Дээдэст зусардаxыг тэвчиж галзуу xүн шиг бай Өөрийн эрдэмийг уурxайн сан шиг далдлан нууж яв Өр ширтэй xүн шиг эд таваарын өглөг дандаан өгч яв Зовж байгаа нөxөрт садан сүлбээтэн мэт туслаж бай Зоргоор xэрэн xэсэж, орон магадгүй гөрөөс шиг яв Зожиг xирс мэт ямагт гагцаараа бай Зориуд xор идсэн мэт xэзээ үxэx магадгүйг бод Гянданд чангалагдсан мэт энэ орчлонгоос уйдаж яв

Гэмт муу нөxрийг өстөнд үзэж сэмээр xолдож зайл Ариун гүн увдисыг рашаан мэт үргэлж ууж яв Амьсгалаx завгүй мэтээр сайн мөрийг бясалгаж яв Алин үзэгдсэн бүxнийг илбэ мэтэд онон зоxио Аялгуу дуу бүxнийг xадны цууриа адилд мэдэж зоxио Чанадтай байлдалцаx мэт сэтгэлдээ xаруул тавьж

Чандмань эрдэнийн адилаар өвөр бусдын тусыг бүтээ Товчилбол би үүнийг xийнэ, түүнийг xийxгүй гэж Тодорxой урьдаас ажиглаад шийдэж нэг орвол Цангасан заан ус уруу зүтгэx мэт яавч буцалтгүй байж Цаад эцэст нь xүртэл ажлаан магадтай гүйцээн зоxио.

Сэтгэлийг амраагч хэмээх сургаалиас

Арван хоёр цагын явдал халуунтай хүйтэнтэй Аж төрөх хүмүүний явдал энд тэндээн жимтэй Үзэл явдал санаа таарвал ганц хүмүү ч нөхөр Үг үгээн эс даавал олон хүн ч дайсан Морь унах хүнд жолоо хэрэгтэй Бичиг эрдэм сурах хүнд самбаа хэрэгтэй Урт мод огтлох хүнд хөрөө нөхөр болох Улс олонтой ханьлах хүнд сэрэмж нөхөр болох Саруул тал байвч шаврыг нь мэдээрэй

Сайхан янаг байвч санааг нь таниарай Элгэн уул байвч гуу жалгыг нь мэдэлгүй бүү давш Янаг амраг боловч итгэлийг ололгүй үг бүү хэл Унасан морь гижгээн хүрвэл эс үргээвч өшиглөх Унаган ханилсан нөхөр уураан хүрвэл эс ноцолдовч хэрэлдэх Дайсны дэргэд амаргаан битгий магт Янагийн дэргэд дайснаан битгий нуу Ус хар ч сүүний өнгийг эс харлуулмуй

Сүү цагаан боловч уснаас үл ялгарах Ус ч сүүг аривтагмой Сүү ч усыг цагаан болгомуй Алдартай хулгайчийг явбал шөнө байтугай өдөр ч хардмуй Атаач хүнийг мэдвэл муухай байтугай сайхан загнавч үл үнэмшмой Эв тангарагтай хоёр хүн хөгшин залуу хоёр боловч ханилж болмой Хөгшин нь залуудаа санаагаа үл хармалмой Залуу нь хөгшиндөө аль бүрийг үл нуумуй

Мэргэн мунхаг хоёр хүн ч ханилж болмой Мэргэн нь мунхагийн урмыг тэжээн явж нөхөртэй болмуй Мунхаг нь мэргэний тааллыг олж явсаар ухаантай болмуй Хоёр түшмэл эвтэй бол хааныг ч чадах Хоёр хаан эвтэй болвол даян улс амгалан

Эх сурвалж: Дорнын их соён гэгээрүүлэгч, Эрдэнэ ноён хутагт Д.Данзанравжаа


Leave a Reply

Your email address will not be published.