Үерт өртсөн машинуудын үнэ даатгалын компанийхныг шоконд орууллаа

Үерт өртсөн машинуудын үнэ даатгалын компанийхныг шоконд орууллаа

Солонгосын даатгалын компанийн эзэд үерт өртсөн Ferrari, Mercedes-Benz, Porsche зэргийн үнийг сонсоод шоконд орж байна. Солонгост үерт өртсөн автомашинуудыг Gwacheon хотын “Seoul Grand Park”-т нэгтгэн хүлээн авч,

даатгуулагч нарт хохирлыг барагдуулж байна. Одоогийн байдлаар усанд автсан 9189 машин бүртгэгджээ. Эдгээр автомашиныг хэрхэх нь одоогоор тодорхойгүй байна.

Дотоодын үйлдвэрийн автомашинуудын хохирол харьцангуй бага. Харин Ганнам дүүргийн хэт үнэтэй 3000 гаруй автомашины xoxирлыг барагдуулахын тулд 75 тэрбум воны зардал нэгэнт гарах нь тодорхой болжээ.

Энэ нь автомашины нийт нөхөн төлбөрийн 59 хувийг эзэлж байна. Үүнд Ferrari, Mercedes-Benz, Porsche зэрэг хэт үнэтэй автомашинууд багтаж байна. Солонгосын даатгалын

компаниудын хувьд асар хүнд сорилтын жил байх нь тодорхой боллоо. Эх сурвалж: MEDIABOSS.MN


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү