УИХ-ын гишүүн Н.Учрал: Аавууд минь охин үрээ хайрлаж хүслийг нь сонсдог байгаарай

УИХ-ын гишүүн Н.Учрал: Аавууд минь охин үрээ хайрлаж хүслийг нь сонсдог байгаарай

УИХ-ын гишүүн Н.Учралын бяцхан охины төрсөн өдөр саяхан болж өнгөрсөн юм.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Өөрөө яг л үнсгэлжин шиг зогсоод аавдаа гараа өгөөд үнсүүлэхийг хүсдэгээ бяцхан охин маань ээждээ хэлжээ. Аав нь охиныхоо хөөрхөн хүслийг төрсөн өдрөөр нь биелүүлсэндээ сэтгэл уужраад сайхан мэдрэмж авлаа. Үрсийн маань хүсэл тийм том биш ч тэдэнд маань бол хайр гэрэлтүүлдэгийг улам бүр мэдэрлээ. Аавууд минь охин үрээ хайрлаж хүслийг нь сонсдог байгаарай.” хэмээн нийтэлжээ.

Түүний эхнэрийг Ч.Сэлэнгэ гэдэг. Тэд тоонотой гэрт толгой холбосоор даруй 13 жилийг элээж, өдгөө гурван хүүхдийн аав, ээж болжээ. Сайхан ч гэргий, сайн ч эзэгтэйн үүргээ гүйцэтгэж буй Ч.Сэлэнгэ хадам аавынхаа бизнесийг өргөжүүлж, “Рояаль” академийг нэр төртэй удирдан залж яваа.

Зүс царай, бие хаа, гоо үзэсгэлэнгийн хувьд төгс гэмээр Ч.Сэлэнгэ тун загварлаг нэгэн. Үнэтэй брэнд хэрэглэж, трэнд дагаж аархдаггүй ч үеийн бүсгүйчүүд дундаас фэшн мэдрэмжээрээ илүүрхэн, их хотын фэшниста хатагтай нарын эгнээнд төвөггүй элсээд орчихно.

Чамгүй элит гэр бүлээс гаралтай Ч.Сэлэнгийг Тимоныхоо хамгийн сайн туслах ч гэж нэрийдэх нь бий.

УИХ-ын гишүүн Н.Учрал он солигдохын өмнөхөн УИХ-ын даргаас хүндэт өргөмжлөл аваад “ Амьдрал баян юмаа. Өнгөрсөн жилийн энэ өдөр эмнэлэгийн орон дээр ухаангүй байсан миний хувьд өнөөдөр УИХ-ын даргаасаа хүндэт өргөмжлөл хүртэж зогсохдоо итгэж үл ядан хувь заяандаа баярлаж сууна.

Төрийн минь сүлд өршөөж түмэн олныхоо итгэл дэмжлэг сүүн цагаан сэтгэл дор эрхэм дотны гэр бүл, ээж аав, эхнэр хүүхдүүдтэйгээ элэг бүтэн шинэ оноо угтаж буйдаа сэтгэл өндөр байна” хэмээж байлаа. Харин өнөөдөр түүний төрсөн өдөр. Тэрбээр 1984 оны нэгдүгээр сарын 2-нд мэндэлжээ.

Түүний эхнэр Ч.Сэлэнгэ нь цахим хуудсаараа дамжуулж ханьдаа мэндчилгээ дэвшүүлэхдээ “Эмэгтэй хүн амьдралдаа 2 сонголтыг хамгийн зөв хийх ёстой гэж би боддог. Тэр нь мэргэжил болон ханиа сонгох сонголт болов уу.

Миний хувьд зөв мэргэжил сонгож боловсрол эзэмших хүсэл мөрөөдлийн замд түүнтэйгээ учирч миний 2 сонголт ган мэт бат бөх бэхэжсэнд хувь заяандаа үргэлж баярлаж явдаг.

Тэр минь эмээгийнхээ халамжинд өлгийдүүлж, ээжийнхээ энгэрт торниж, эмэгтэй дүүгээ энхрийлж өмгөөлж хамгаалж, тэднийхээ халуун хайранд өссөн болоод ч тэр үү ямагт эмэгтэй хүнийг хүндлэх, ойлгох, эелдэг сайхан харьцах хүнлэг уяхан чанар түүнээс минь нэвт гэрэлтдэг.

Тиймээс чи минь миний зүрх сэтгэлийг татаж энэ амьдралын минь нандин Учрал болон наддаа ирсэн. Урд минь бус, Ард минь биш Үргэлж хажууд минь алхдаг чамдаа төрсөн өдрийн халуун дотно мэндийг хүргэе! Хайртай шүү” гэжээ.

Тэрээр саяхан Твиттерт “Элийрэгч” нэрээр алдаршсан Ц.Уянга гэх эмэгтэй УИХ-ын гишүүн Н.Учралыг үхээсэй гэж харааж, элдвээр доромжилсон нь иргэдийн шүүмжлэлийг маш их дагуулж байна. Түүнийг эх хүн, эмэгтэй хүн мөн үү. Арай хэтэрч байна гэх шүүмжлэл сошиал орчинд хөвөрсөөр байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Учралын эхнэр ч.Сэлэнгэ; Энэ арай дэндэж байнаа!!!. Энэ эмэгтэй хүн, эх хүн мөн үү? Чиний үхээсэй гэж харааж байгаа хүн чинь ажлаасаа орой ирэх цагийг нь тэсэн ядан хүлээдэг хүүтэй, төрсөн цагаасаа хойш заавал хажууд нь унтдаг энгэрийн тэмдэг шиг нь болсон бяцхан охидтой хүн ш дээ.

Надад тэр улс төр чинь хамаа алга, юугаар ч улс төржиж болно.Хэнийг ч үзэн ядаж болно. Гэхдээ хүний үр хүүхдийг өнчрөөсэй, үхээсэй гэж харааж байдаг чам шиг хүнээс өнөө цагийн хамгийн том айдас болсон утаанаас илүү айж байна гэжээ.

Тэрээр нөхрийнхөө үнэн төрхийг инстаграмм хуудасаараа дамжуулан илчилсэн хүмүүсийн хайр хүндэтгэлийг их л хүлээсэн гэнэ шүү.Үүгээрээ Uchral Nyam-Osor -г Улсын Их Хурлын чуулган дээр их л serious төрхтэй, хөмсөг зангидсан , хэнээс ч айж ичилгүй үг хэлж байгаа байдалтай та бүхэн олон харсан байх.Гэхдээ энэ хүний жинхэнэ төрх бол энэ шүү хэмээн нийтэлсэн ажээ.

Гэртээ хүний сайхан хань аав хүн шүүдээ.


Leave a Reply

Your email address will not be published.