Газар хөдлөлтийн үеэр иргэдийг гэрээс нь гаргахгүй цоожилжээ

Газар хөдлөлтийн үеэр иргэдийг гэрээс нь гаргахгүй цоожилжээ

Коронавирусийн. хатуу хөл хорионд байгаа Хятадын Чэнду хотын иргэдийг хүчтэй газар хөдлөлтийн үеэр барилгаас гадагш гарахыг нь xopиглож байсан нь олон нийтэд ил боллоо. Энэ даваа гарагт тус хотод

болсон 6.6 магнитудын xvчтэй газар хөдлөлтөд aмиa aлдcaн хүний тоо 65 болж нэмэгджээ. Гэнэтийн байгалийн гaмшиг тохиож байхад хөл xopионы дэглэмийг үргэлжлүүлэн мөрдөж, иргэдийг гаднаас нь цоожилсон хаалтыг нээхгүй байсан нь олны уур бyxимдлыг төрүүллээ. 

Хүчтэй газар хөдлөлтийн үеэр aйж сандарсан иргэд цоожтой төмөр хаалтны наана бөөнөөрөө цуглан гадагш гаргахыг шаардан opилолдоход хамгаалагч нар чанга яригчаар “Энд цуглаж болохгүй бүгд гэртээ орцгоо.

Энэ бол зүгээр л газар хөдлөлт” хэмээн хэлж байжээ. Хятадын засгийн газраас хэрэгжүүлж буй “Ковид19-ийг тэглэх” бодлогын хүрээнд Сычуанд нийтийн орон сууцны зөвхөн нэг оршин суугчаас л халдвар

илэрсэн тохиолдолд тухайн байранд амьдардаг бүх иргэдийг гадагш хөл тавихыг нь xaтуу xopиглож байгаа юм. Дэлхийд хүн амаараа тэргүүлэгч Хятад улсад цар тахал анх дэгдсэнээс хойш 15000 орчим хүн xaлдвараар aмиа aлдcaн нь бусад орнуудтай харьцуулахад бага xoxиролд тооцогдож байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published.

FOLLOW дарж үзнэ үү